Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
С. Зориг ордны цонхоор шээлээ гэдэг шиг л Х. Баттулга руу дайрч байна.

Монголын Улс төрд Х. Баттулгаас өөр хүн байхгүй болчихсон юм уу? Гэмээр л үйл явдлууд хөвөрч байна. Дөнгөж өчигдөр л гэхэд өнөөх хортой махыг эгч нь хадгалж, Баттулга ингэж гэж зааварлаж байсан гэх ухааны мэдээ мэдээллүүд гарч эхэллээ.

Мөнгөөр ард түмний мэдэх эрхийг худалддаг мэдээллийн хэрэгслүүдийн болгоомжгүй гарчиг, мэдээг нягталж үзвэл тэнэг хүн ч ойлгохоор, хэн ч хараад няцаалт хийж болохоор

  1. Нянгийн бохирдолтой мах ХКҮ компани эсвэл ЭМ ДИ СИ ПИ компанийнх уу гэдгийг тогтооно. Мөн ЭМ ДИ СИ ДИ компанийн байрнаас ХКҮ компаний логотой их хэмжээний мах олдсныг МХЕГ-аас лацдсан байгаа. Дээрх хоёр компанийн захирал удирдлагуудаас мэдүүлэг байцаалт авна.
  2. Бизнес эрхлэгч байсан Х. Баттулга тэнэг л биш бол хэзээ ч муу, асуудалтай махны савлагаан дээр компанийхаа шошгыг наачих гэхгүй нь тодорхой. Хятадуудтай нийлж монголчуудаа муу махаар хордуулах шунал нь сунтгандаа тулсан хүн Х. Баттулга лав биш байлтай.

 Буруу бүхнийг нэг хүн рүү булах бачуу хар улс төрийн технологи төдий юм. Ажиглаваас эхлээд хэн нэгэн гаршсан сенсацлагч зохиолыг нь бичиж, мөнгөний хэвлэлүүдээр гөрдүүлээд, араас нь  “...шалгалтын ажиллагаа явагдаж байна...”   гэх агуулгатай мэдэгдэл хийлгэж, ард түмэнд итгэгдсэн Монголын цорын ганц улс төрчийн нэр хүндийг унагахаар улайрах хулгайн замаар хүчирхэгжсэн цөөхөн өрсөлдөгчдийнх нь л башир арга мэх төдий. 1991 онд С. Зоригийг ордны цонхоор морь харсан гэж улаан гүтгэсэн шиг л өсөхийн өлөн нь өтөлтлөө дарагдаагүй хөгшин авилгалчид гар хөлөөрөө дамжуулан Ардчиллыг амьтай авч үлдэх гэсэн  Х. Баттулгыг бүх арга хэлбэрээр доройтуулах гэж оролдож байна. Бохир мах, буу зэвсэг, Путинч, хулгайч, худалч, наймаачин... Монгол хэлний үгсийн санд муу хүнийг заах бүх нэр, зүйрлэлийг ашиглан дайрах бололтой. Цогцос шиг хөшиж байсан ардчилсан намыг цогийг нь үлээгээд, голтой үлдээж, өрдөж өөд нь татах гэж хичээж байгаа сая сая монголчуудын итгэл найдвар болсон Х. Баттулга руу дайрах нь угтаа бүх ард түмний эсрэг өш зангидсан хэдхэн авилгалчдын сүүлчийн бархиралт гэмээр.

2 Сэтгэгдэл
Бүх муу юмыг Баттулга хийдэг өөрсдөө нэг сайхан энхийн цагаан тагтаа шиг юм бичих юм .Үнэндээ энэ чинь нэг хүнийг муулах биш харин эсрэгээрээ ойлгогдож байна Та нарын муулсан гүтгэсэн хүн сайн хүн байж таараа,монголын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй хүн байж таараа,Хогын гаднын бөгс долоогч шаарнуудаа.
Сү.Батболд М.Энхсайхан Элбэгдоржтонгуудийн хийж байгаа үйлдэл өөр юу ч биш
Хамгийн их уншсан