Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Б.Нандинцэцэг: Н.Түвшинбаярт оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өндөрлөлөө. Шүүхээс Н.Түвшинбаярт нээлттэй буюу энгийн дэглэмтэй хорих ангид 16 жилийн хорих ял оноолоо. Мөн хохирогчийн талд оршуулгын болон бусад зардалд 2.7 тэрбум төгрөгийн төлбөр төлж дуусгасан гэж дүгнэлээ. Хэрвээ хохирогчийн тал хүлээн зөвшөөрөхгүй бол дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг шүүгч танилцууллаа.

Шүүх хурлын дараа шүүгдэгчийн талын өмгөөлөгч Л.Данзанноров “Хохирогчийн зүгээс гаргаж ирсэн баримтуудаас үлдсэн хохирлыг мөнгөн дүнгээр төлсөн талаарх баримт байна. Нийтдээ 363,446,949,000 төгрөгийг өмнө нь төлсөн хохирол дээр нэмж төлсөн баримт байна. Мөн эмчилгээний зардалд 2.7 тэрбум төгрөг төлсөн.

Мөн амьжиргаа, үр хүүхэд гэр бүлд нь дэмжлэг болох болов уу хэмээн өөрийн гэр бүлийн захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаас харилцан ярьж зөвшилцсөн баримтуудыг гаргаж байна” гэсэн юм.

Шүүхээс хохирогчийн талд оршуулгын болон бусад зардалд 2.7 тэрбум төгрөгийн төлбөр төлж дуусгасан гэж дүгнэсэн бөгөөд хохирогчийн тал хүлээн зөвшөөрөхгүй бол 14 хоногийн дотор дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг шүүгч танилцууллаа. Харин Н.Түвшинбаярт оноосон ялыг хохирогчийн талын өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв.

Б.Нандинцэцэгийн өмгөөлөгч Б.Баасанжаргал: Н.Түвшинбаярын хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд өгсөн гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд сэвэгдлээ. Хоёр үл хөдлөх хөрөнгө гэж 6 мкв талбайтай, павильон байна. Нэг бүрийг нь 60 мянган ам.д үнэлсэн байна лээ. 180 сая төгрөгийн үнэтэй 6 мкв павильон гэж байх уу? Үүгээр хохирлыг нь барагдуулчихлаа гэж ярьж болох уу? Тэр 2,7 тэрбум нь эмнэлгийн ДАНС руу л орсон. Хохирогчийн дансанд орсон зүйл огт байхгүй" гэсэн юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг хуралдааны явцад гурван хүүхдийнхээ сургалтыг төлбөрийг насанд хүрэх хүртэл нь төлүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан