Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Ардчилсан намын Улс төрийн зөвлөл цаг үеийн асуудлаар хуралдлаа

Өнөөдөр /2022.06.24/ хуралдсан Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурлаар дараах гурван асуудлыг хэлэлцсэн байна. 
Нэгдүгээрт,  Ардчилсан намын даргын 01 тоот тушаалыг үндэслэн Улс төрийн зөвлөлийн хурлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ишжамцын Мөнхжаргалыг томилсныг албажуулж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив. 
Хоёрдугаарт, Улс Төрийн Зөвлөлийн хурлаас “Намын гишүүдийг чадавхижуулах, Улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Эрх чөлөө-Эв нэгдэл" санг байгуулж, Удирдах зөвлөлийн гишүүдийг томиллоо. Гишүүдэд; 
Д.Жаргалсайхан, А.Адьяасүрэн, Д.Батсайхан, Н. Пунцаг, М.Батжаргал нарыг томилсныг УТЗ-ийн хуралдаанд оролцсогишүүдийн 100 хувийн саналаар дэмжжээ

 

Гуравдугаарт, Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтээр Үндэсний Бодлогын хорооны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22\20 дугаарын тогтоолын үйлчлэлийг зогсоосонтой холбогдуулан Ардчилсан намын сонгуульт гишүүний татварыг сэргээсэн байна. 
#АрдчилсанНам
#Улс_төрийн_зөвлөл_хуралдав

1 Сэтгэгдэл
nohoin baasnuud
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10