Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Ц.Элбэгдорж АН-ын дарга болчихвол Х.Баттулгатай ойлголцож чадна гэжээ

 

Ардчилсан намын XIV их хурал 7-р сарын 2-нд болно. Ардчилсан намын эрх барих дээд байгууллага болох Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгуулийг энэ оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулж 5 дугаар сарын 29-ний өдөр санал хураалт явагдаж, шинэ гишүүдээ сонгосон.

Тэгвэл Ардчилсан намын XIV их хурлаар АН-ын ҮБХ-ны шинээр сонгогдсон гишүүдээ ёслол төгөлдөр батламжлах аж.Улмаар АН-ын шинээр бүрэлдсэн ҮБХ хуралдаж, улмаар АН-ын ҮБХ-ы дарга гэх албан тушаалд С.Эрдэнийг томилохоор төлөвлөгдсөн гэнэ. Үүний дараа л буюу С.Эрдэнэ өөрийгөө АН-ын ҮБХ-ы дарга болгож байж л АН-ын даргын сонгуулийг зохион байгуулахаар тохиролцсон аж. АН-ын даргад нэр дэвшигчид ч хэдийн тодорсон бөгөөд тодруулбал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын Тэргүүн дэд дарга Д.Ганбат, Сангийн сайд, ЗГХЭГ-ийн дарга, УИХ-ын дэд дарга асан С.Баярцогт, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Баатархүү, Хууль Зүйн Сайд, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин нар нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн юм байна. 

Дээрх таван эрхэмээс Ц.Элбэгдорж ялалт байгуулах магадлал хамгийн өндөр гэх агаад мань эр ч өөртөө маш их итгэлтэй байгаа аж.Хамгийн гол нь Ц.Элбэгдорж АН-ын дарга болчихвол Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ-ын гишүүдийг өөртөө татаж, хамтран ажиллахаар төлөвлөсөн агаад тэр бүү хэл Х.Баттулгатай ч ойлголцож чадна гэж ойрын хүрээллийнхэндээ амласан гэнэ. 

1 Сэтгэгдэл
сайхан хошгируулж байгаан шүү, хүмүүс одоо нэг их хууртагдахгүй байлгүй дээ, хангалттай самрууллаа
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10