Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртлээ Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа Иргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ
С.Эрдэнийг "зодсон" Д.Алтанхуягийг хорихгүй байх шийдвэр гарчээ

Өнгөрөгч амралтын өдөр болсон АН-ын 14 дүгээр их хурлын үеэр иргэн Д.Алтанхуяг үг хэлүүлэхгүй байна гэх шалтгаанаар С.Эрдэнийн биед халдаж, зодсон. Улмаар уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж буй талаар мэдээлсэн. Тэгвэл шүүхээс цагдан хорихгүй байхаар шийдвэрлэжээ. Тодруулбал,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д.Алтанхуягийг “заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллагдагчаар татан хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий мэдээлэл байгаа, мөн дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2022 оны долдугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Тус шүүх өнөөдөр уг саналыг  хянан хэлэлцээд прокурорын саналд дурдагдсан үндэслэлүүд нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэн хүлээн авахаас татгалзажээ.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны долдугаар сарын 05-ны дрөөс эхлэн яллагдагч Д.Алтанхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Эрдэнэтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэлээ.

1 Сэтгэгдэл
Яасан ч гэж хорьдог юм?! С.Эрдэнэ АН-аар зогсохгүй улсдаа гай болоод удаж байна. Ийм увайгүй, улаан цагаандаа гарсан ёс зүйтэй хүнийг зодох багадна, цаашаа! Хуульгүй бол алаад хаячихмаар новшнуудаар монголын улстөр дүүрчихээл удаж байгаа шүү! Зодоод сүйд болчихсон юм ч алга, хоорондын зөрчилдсөн шалтгааныг нь эхлээд тогтоох хэрэгтэй. Үүл, Барам, Илжиг мэтээс авахуулаад мал бол заазанд явуулмаар орон гаран юм ярьдаг,хутган үймүүлдэг гаруудад хаяа нэг ухамсрын шанаа илүүдэнэ гэж байхгүй шүү!!!
Хамгийн их уншсан