Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Харьяаллын бус хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, хахууль авчээ

Иргэн Б.Н нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа нутаг дэвсгэрийн харьяалалд багтаагүй хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, 500 мянган төгрөгийн хахууль авсан, харин хүүхдийн ээж О.Х өөрт давуу байдал бий болгох үүднээс түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдож, прокуророос Б.Н, О.Х нарыг хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Б.Н-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хахуульд авсан 500 мянган төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ. Харин О.Х-г өөрийн ашиг сонирхлын төлөө нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэн, 2 сая 700 мянган төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял шийтгэсэн байна.

Шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч нараас “ ... хахууль аваагүй, харин хуульд нийцүүлэн тогтоосон дүрмийн хүрээнд хандив авч, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж, зохих журмын дагуу тайлагнасан” гэх агуулгаар гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянан үзээд анхан шатны шүүх хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж дүгнэжээ.

Шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч нараас “хандив авч, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж, зохих журмын дагуу тайлагнасан нь гэмт хэрэг биш” гэх боловч цэцэрлэгийн эрхлэгч Б.Н нь иргэн О.Х-ээс анх 500 мянган төгрөгийг байгууллагын бус, өөрийн хувийн нэрийн дансаар хүлээн авсан, уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж захиалсан тавилгын үнийг төлөх зорилгоор өөр байгууллагын дансанд шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул энэ үйлдэл нь албаны үүргээ хувийн зорилгодоо ашигласан гэмт хэрэг мөн гэж шүүх үзсэн байна.

Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн эрхлэгч Б.Н нь албаны үүргээ хувийн зорилгодоо ашигласнаар гэмт хэрэг төгссөн гэж үзэж, Улсын дээд шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан