Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Хятад, АНУ-ын байлдааны онгоцнууд Тайванийн ойролцоо эргэлдэж эхлэв

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнөөдөр /2022.08.02/ Тайваньд айлчлах ёстой байв. Гэтэл айлчлалын өмнөхөн бүс нутаг даяар хурцадмал байдал үүсч, Хятадын байлдааны онгоцнууд Тайванийн ойролцоо нисэлдэж эхэлжээ. Түүнчлэн Тайванийн даргын албаны цахим хуудас кибер халдлагад өртсөн байна.

Хятадын байлдааны хөлөгөөс гадна АНУ-ын нисэх онгоц тээгч “USS Ronald Reegan” хөлөг Тайванийн зүүн өмнөд усан хил рүү хөдөлжээ. АНУ-ын нийт  дөрвөн байлдааны хөлөг Тайванийн усан хилийн ойролцоо байрлаад байна. Нэнси Пелосиг Малайзад авчирсан АНУ-ын нисэх хүчний онгоц үдээс хойш Филиппин рүү чиглэн ниссэн. Харин хоёр дахь онгоц нь Малайзын нийслэлд үлджээ.

Пелосигийн Ази дахь айлчлалын хоёр дахь улс нь Малайз байсан. Тэрбээр Ням гаригт АНУ-аас гарч, Сингапурт очоод, өнөө өглөө Малайзад хүрэлцэн ирсэн. Ненси Пелоси тэргүүтэй Төлөөлөгчдийн танхимын таван гишүүн өнөө орой Тайбэйд очих товтой байжээ. Тайванийн ерөнхий сайдын төлөөлөгч өнөө өглөө Ненси Пелосиг дурдаагүй боловч гадаадын бүх зочдыг халуун дотноор угтан авна гэж мэдэгдсэн байна.

Дашрамд дурдахад, Хятад улс өчигдөр Тайванийн хүнс экпортлогч 35 компанийн импортыг зогсоолоо. Тайванийн 3200 компани Хятадын гаальд бүртгүүлснээс 2066 компанийх нь импортыг түдгэлзүүлсэн аж.

Тайванийн эсрэг талд орших Хятад зүүн өмнөд Шиамэнь хотын оршин суугчид өнөөдөр хуягт машинууд хөдөлгөөнд орж байгааг хараад, зургийг нь цахим сүлжээнд нийтэлжээ. Пелосиг Лхагва гаригт Цай Ин Вэнтэй уулзахаар товлосон гэж эх сурвалж мэдээлсэн. Түүнчлэн Хятад дахь хүний эрхийн зөрчлийн талаар ярьдаг хэсэг тэмцэгчтэй уулзах юм байна.

Нөхцөл байдалтай холбоотойгоор тайваньчууд агаарын дайралтаас хамгаалах байранд орж эхэлжээ. Гэхдээ зориулалтын хамгаалах байранд бус газар доорх машины зогсоол, метроны зогсоол, худалдааны төвүүдийг бэлтгэж байна. Тайпэйд 4600 гаруй хоргодох байр бий бөгөөд 12 сая орчим хүн хүлээж авах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан