Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюу толгой эхний хагас жилд 91 сая долларын татвар төлжээ

 “Оюу толгой” компани 2022 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа. Гүний уурхайн анхны болон хоёр дахь хүдэр буулгуурын тэсэлгээг 2022 оны зургадугаар сарын 17 болон долдугаар сарын 1-нд амжилттай хийсэн байна.

Энэ нь үйлдвэрлэлийн чухал шат төдийгүй цаашлаад олон арван жил энэ төслийн үр шимийг хүртэх монголчууд, хувь нийлүүлэгчдийн хувьд түүхэн мөч билээ. Гүний уурхайн Панель 0-ийн анхны тогтвортой үйлдвэрлэлд 2023 оны эхний хагаст хүрэх төлөвөө хэвээр хадгалж байна.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Гүний уурхайн хүдэр буулгуурын анхны тэсэлгээг хийсэн нь бид гүний уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлж, 2023 оны эхний хагаст анхны тогтвортой үйлдвэрлэлдээ хүрэх бидний зорилгын илрэл боллоо.Энэхүү онцлог үйл явдлыг гэрчилсэндээ талархаж байгаа бөгөөд энэ хүртэл цуцалтгүй ажилласан хамт олон, оролцогч талуудаараа бахархаж байна. Эдгээр үйлдвэрлэлийн амжилтаас гадна бид хамтрагч талуудтайгаа хамтдаа өсөн дэвжиж, байгаль орчин, нийгмийн асуудлыг стратегийн цөм болгон ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард бид “Ханбогд сумын төвийн хөгжлийн төлөвлөгөө 2040” урт хугацааны, бодлогын баримт бичгийг хүлээлгэн өгсөн. Энэ хүрээнд Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Ханбогд сумын урт хугацааны, тогтвортой хөгжлийг дэмжих 50 сая ам.доллар(~150 тэрбум төгрөг)-ын хөтөлбөрийг баталсан. Бат бөх түншлэлээр аливааг хийх бүрэн боломжтой” гэв.

Тайлант хугацааны онцлох үзүүлэлтүүд:

-Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 91 сая ам.долларыг 2022 оны хоёрдугаар улиралд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 3.74 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.

-Хоёрдугаар улирлын эцсийн байдлаар 722 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 490 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 75 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулжээ.

-Нэг тонн хүдэр боловсруулахад 0.39 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглав

 -Дотоодод нийт 14.2 тэрбум ам.доллар зарцуулав

-Ханбогд сумыг хөгжүүлэх 50 сая ам.доллар буюу 150 гаруй тэрбум төгрөгийн хөтөлбөрийг батлав.

1 Сэтгэгдэл
Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай гэдгийг санаарай, тэд таныг хагалгаанд орохоос өмнө бид танд хагасыг нь төлдөг тул хагалгааны хамгийн сайн эмчтэй тул холбоо барина уу [fortis .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл мэндээ хадгалахыг хүсвэл
Хамгийн их уншсан