Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНТОНИО ГУТЕРРЕШ-Д МОНГОЛ УРАН БИЧЛЭГЭЭР БҮТЭЭСЭН НҮБ-ЫН ДҮРМИЙГ ГАРДУУЛАВ

 

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн түүхт ойг тохиолдуулан 2021 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд манай улсын хүүхдүүд тус байгууллагын Дүрмийг монгол бичгээр буулган, бийрээр урнаар сийрүүлэх аян өрнүүлсэн. Уг аянд Монгол Улсын бүх 21 аймаг, Улаанбаатар хотыг төлөөлсөн 11-19 насны 37 шилдэг уран бичээч хүүхэд оролцсон билээ.

Өнөөдөр ГХЯ-нд тэднийг төлөөлж 12 хүүхэд Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешид үндэсний монгол бичгээр НҮБ-ын Дүрмийг бүтээсэн эх хувийг уг аяны түүхийг харуулсан товхимлын хамт гардуулан өгөв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уг арга хэмжээнд хэлсэн үгэндээ монгол хүүхдүүд НҮБ-д тус байгууллагын Дүрмийг монгол уран бичлэгээр ном болгон бэлэглэж байгаа нь Монголын хойч ирээдүй болсон хүүхэд залуучууд өвөг дээдсээс уламжлан ирсэн монгол бичгээ үнэнхүү дээдлэн хайрлаж, түгээн дэлгэрүүлэн үндэстний хэмжээний хэрэглээ болгох чин хүсэл эрмэлзэлтэй байгааг дэлхий нийтийн сонорт хүргэх билэг дэмбэрэлтэй үйл явдал болж байгааг онцлон тэмдэглэв.

Түгээх

Жиргэх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10