Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
БАНКУУД ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ АВАХГҮЙ БАЙНА

 

Банкууд ипотекийн зээлийн хүсэлт авахгүй байна

Өнгөрсөн сарын байдлаар 3841 иргэнд 337.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон гэж Төвбанк мэдээлсэн. Харин бодит байдал дээр арилжааны банкууд зээл олголтыг удаашруулж, зарим нь огт хүсэлт авахгүй байгаа талаар иргэд ярьж байна. Иймээс банкууд дотоод зохицуулалт хийж, иргэдийн хүсэлтийг түр хугацаанд авахгүй байх шийдвэр гаргасан болохоо тайлбарлалаа. Үүнийг Монголбанкны Бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбат няцааж “Төвбанкны зүгээс ипотекийн зээлийн санхүүжилтийг хэвийн олгож байгаа. Арилжааны банкууд яагаад танаад байна вэ гэхээр мөнгөний бодлогын хүүтэй холбоотой. Бодлогын хүү өссөн нь өөрөө нэг ёсондоо сайн ч юм шиг, муу ч юм шиг олон талтай санхүүгийн үзэгдэл. Тухайлбал, арилжааны банкууд зээлээ багасгаж, Төвбанкны үнэт цаас авахаар зах зээл дээрх мөнгөний урсгал хумигдана. Инфляц 16 хувьтай байна. Мөнгөний бодлогын хүү өсөж, 10 хувь болсон. Цаашид хэрхэх нь III улиралд хэлэлцэж, шийдэгдэх асуудал” гэж ярьсан юм. Наймдугаар сар гарснаас хойш зээл олголт ямар байгааг тодруулахаар арилжааны зарим банктай холбогдоход дараах мэдээллийг өглөө.

Хаан банк: Зээлийн хүсэлт хэвийн авч байна. Салбарын ачааллаас хамаарч харилцан адилгүй олгож байгаа.

ХХБ: Зээлийн санхүүжилт зогссон. Гэхдээ иргэдийн хүсэлтийг авч байгаа ч хэзээнээс олгож эхлэх нь тодорхойгүй байна.

Хас банк: Санхүүжилт зогссон учраас зээл олгохгүй байгаа. Санхүүжилт орж ирсний дараа зээл олгож эхэлнэ.

Төрийн банк: Энэ сарыг дуустал ямар ч зээлийн хүсэлт авахгүй. Хүсэлт авах эсэх нь сарын эхээр тодорхой болно.

Голомт банк: Хүсэлт авч байгаа ч салбаруудын ачааллаас хамаарч зээл олголт удааширч байна гэсэн юм.
Банкууд ийм мэдээлэл өгсөн бол зээлийн хүсэлт өгсөн иргэд ингэж ярьж байна. 
“Да хүрээ” зах дээр худалдаа эрхлэгч Д.Оргил “Энэ оны гуравдугаар сард 156 сая төгрөгийн үнэтэй гурван өрөө байр авахаар Голомт банкинд хүсэлт өгсөн. Зээлийн шийдвэр нааштай гарсан боловч нэлээн чирэгдэл болж байж наадмын өмнө байрандаа орлоо гэв. Харин Эрдэнэт хотын иргэн Б.Намуунтай цахимаар холбогдоход “Капитрон банкинд дөрөвдүгээр сард 149 сая төгрөгийн үнэтэй 60.4 м.кв хоёр өрөө байр авахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг цааш нь явуулаагүй байсан. Энэ талаар асуухад Монголбанкнаас санхүүжилт хангалтгүй байгаа тул орлогын эх үүсвэр бага бол 100 саяас дээш төгрөгийн зээл олгохгүй гэсэн. Бүх юмны үнэ өсөж байгаа энэ үед залуучуудад хүнд байна. Жишээлбэл, Эрдэнэтэд байрны м.кв-ын үнэ доод тал нь 2.8 сая, хуучин хоёр өрөө байрны үнэ 100 саяас буухгүй байна. Энэ тал дээр зөв зохицуулалт хийгээсэй” гэлээ. 

 

 "Зууны мэдээ" сонин
Б.Дарьсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан