Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Хараа голд бохироо нийлүүлдэг “Баянбуурал" амралтын газрын үйл ажиллагааг зогсоолоо

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Батсүмбэр сумын нутагт амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 2022 оны 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар амралт, аялал жуулчлалын газрын ариун цэврийн байгууламжийн байдал, ахуйн хог хаягдлын хадгалалт, хамгаалалт, ус, газар ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллалаа.

Амралт, аялал жуулчлалын газрууд нь ойн сан болон усан сангийн онцгой, энгийн хамгаалалтын бүсэд байрласан, эзэмшүүлсэн газраас илүү газарт хашаа, хайс татсан байна. Иймээс хяналтын хэмжилт хийж хамтран ажиллах тухай албан бичгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлээд байна.

Аялал жуулчлалын бүсэд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 24 дүгээр тогтоолын “Эко жорлон” болон хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, хог хаягдлын гэрээ байгуулаагүй, түр цэг байгуулаагүй ил задгай хаясан, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй зөрчил дутагдлууд нийтлэг илэрлээ. Тухайлбал “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Баянбуурал” амралтын газар нь хаягдал бохир усаа цэвэрлэх байгууламжаар бүрэн гүйцэд цэвэрлэлгүй Хараа голд шууд нийлүүлж байсныг илрүүлж, бохир уснаас дээж аван шинжилгээнд хамруулж, үйл ажиллагааг нь түр зогсоов.

Дээрх илэрсэн зөрчилд хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч таван аж ахуйн нэгжид хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Баянбуурал”, “Баянхангай Хараа гол” ХХК-ийн “Баян хангай”, “Баянгол ресорт девелопмент” ХХК-ийн Хүүхдийн зуслан, “Батсол” ХХК-ийн “Аваргууд” амралтын газар зэрэг таван аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээн шалгаж, үйл ажиллагааг нь прокурорын тогтоолоор түр зогсоогоод байна.

ХУВААЛЦАХ

 Нийгэм 4 минутын өмнө

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан