Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
БОАЖ сайд Б.Бат-Эрдэнэ: Онцгой хамгаалалтын бүсэд дахин шинээр газар олгохгүй

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын хамгаалалтын захиргааны удирдлагууд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүс, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд баригдсан объектуудад хяналт шалгалт хийж ажиллав. Шалгалтаар илэрсэн зөрчлийг хуульд заасны дагуу арилгуулах, байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулах чиглэлээр ажлаа эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. 

БЗД-ийн 11-р хороо буюу Асем орчмоос Их тэнгэрийн ам хүртэлх талбайд өнөөдөр хяналт, шалгалтаар ажилласан. Ингэхэд, дээрх талбайд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, зөвшөөрөлгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илрэв.

Тиймээс цаашид зөрчлийг арилгуулж, хуулийн дагуу хариуцлага тооцох, шаардлагатай тохиолдолд газрын гэрчилгээг цуцлах хүртэл арга хэмжээ авч, хууль биелүүлж, хуулийн хүрээнд ажиллахыг дээрх зөрчилтэй аж ахуй нэгжийн төлөөлөлд болон холбогдох албаныханд сануулав. Мөн цаашид Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд дахин шинээр газар олгохгүй гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд холбогдох албаныханд хатуу анхааруулав. 

Цаашид Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүс, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, баригдсан объектуудад тавих хяналт шалгалтыг тогтмолжуулж, шалгалтаар илрүүлсэн зөрчлийг арилгуулах дахин гаргуулахгүй байх чиглэлээр иргэд, олон нийтийн оролцоотой хяналтын ажлыг эхлүүлэх үүрэг чиглэл өглөө.

Эх сурвалж: БОАЖ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан