Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Иргэдэд тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан олгож эхэллээ

 

Монгол Улсын иргэдэд энэ оны таван сараас цахим гарын үсэг олгож эхэлсэн. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар 265 мянга гаруй иргэн тоон гарын үсэгтэй болсон байна. Харин өнөөдөр гар утасны аппликэйшнаар дамжуулан гарын үсэг олгож эхэлсэн талаар УБЕГ-аас мэдээллээ.

Тухайлбал, улсын бүртгэлийн газраас олгож буй тус тоон гарын үсэг цаашид иргэний үнэмлэх болон гар утасны аппликэйшн дээр харагдах юм. Одоогоор нийт олгогдсон иргэний үнэмлэхийн чипэнд дээр байгаа тоон гарын үсэг нь ихэвчлэн албан байгууллагын хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.

Мөн заавал уншигч ашиглаж гарын үсэг баталгааждаг. Тиймээс иргэдэд хүртээмжтэй, хялбар байдлыг хангах зорилгоор гар утаснаасаа шууд ашиглаж болох гарын үсэг олгож эхэллээ. Энэ нь чип уншигч шаардлагагүй зөвхөн утсаа л авч явахад хаанаас ч өөрийн баталгаажуулах боломжтой тоон гарын үсэг юм байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан