Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР ШАЛГАРЛАА Монголын өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртлээ Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа Иргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
Б.Баасанцогт “ам нээж” шүүгч нар бужигнаж байна

 

Хан-Уул дүүргийн шүүх энэ сарын 10-нд өмгөөлөгч Б.Баасанцогтыг цагдан хорих шийдвэр гаргасан. Түүнийг өмнө нь хоёр сар хориод сулласан байдаг. Анх 2022 оны дөрөвдүгээр сарын 7-нд цагдан хорьсон. Дараа нь тавдугаар сарын сарын 7-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн”, мөн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагчийн хувийн байдлыг харгалзан шаардлагатай бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгана” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн цагдан хорих хугацааг нь сунгаж байжээ. 
Б.Баасанцогтын хувьд хэд хэдэн асуудлаар шалгагдаж байгаа юм. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг / Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/ заасан зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг. 

Тэрбээр сая дахин хоригдсоныхоо дараа шүүгч нартай холбоотой ноцтой мэдүүлгийг өгсөн гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Мөн шалгагдаж буй хэргүүдийнхээ талаар ч “ам нээгээд” байгаа аж. Тиймээс улс төр, хууль хяналтын байгууллагын нөлөө бүхий хүмүүс Б.Баасанцогтыг суллахаар хөдөлж эхэлжээ. Төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхэм Дээд шүүхийн дарга асантай уулзсан байна. Улмаар нөгөөх нь “...Баасанцогтыг сулла” хэмээн шат шатны нэр бүхий шүүгчдийг дарамталсан нь ил болоод байна. 
Баттай эх сурвалжийн мэдээллээр Б.Баасанцогтыг шалгаж буй хэргийн тоо нэмэгдэж, хамрах хүрээ нь өргөжжээ. Өөрөөр хэлбэл, дуулиан шуугиан болоод нам дарагдсан, түүний оролцоотой зарим хэрэгт хууль хяналтынхан мөрдөн шалгах ажиллагаа хийж буй юм байна.

Б.ДАМДИН-ОЧИР

2 Сэтгэгдэл
Дамдин-Очир гэх хөлсний баагий багахан шиг шаагаарай! Ерөнхийлөгч байсан нэгэн шүүгчдийг дарамтлаад гэж ирээд л, нэртэй устай нь, он сартай нь бичээч! Хэн ч уншсан Женко Баттулга гэх этгээд бужигнуулаад байна гэж ойлгохоор битүү хатуу бичиж байхаар тэдний өдөр Х.Баттулга тийм шүүгчийг дарамтлаад, бичлэг нь энэ, гээд зураг хөрөгтэй нь тавьчихаж чадах уу? Чаддаггүй л байхгүй юу!!! Хов живийн чанартай юм бичихээ болимоор юм! Монголын шүүх ч гэж юу байлаа? Солонгос хүүхний бөгс базсан, илсэн гэдэг нотлогдсон гараар ҮХЦ-н дүгнэлт гаргуулаад л сууж байдаг биз дээ, лалрууд аа!
Дамдин-Очир гэх хөлсний баагий багахан шиг шаагаарай! Ерөнхийлөгч байсан нэгэн шүүгчдийг дарамтлаад гэж ирээд л, нэртэй устай нь, он сартай нь бичээч! Хэн ч уншсан Женко Баттулга гэх этгээд бужигнуулаад байна гэж ойлгохоор битүү хатуу бичиж байхаар тэдний өдөр Х.Баттулга тийм шүүгчийг дарамтлаад, бичлэг нь энэ, гээд зураг хөрөгтэй нь тавьчихаж чадах уу? Чаддаггүй л байхгүй юу!!! Хов живийн чанартай юм бичихээ болимоор юм! Монголын шүүх ч гэж юу байлаа? Солонгос хүүхний бөгс базсан, илсэн гэдэг нотлогдсон гараар ҮХЦ-н дүгнэлт гаргуулаад л сууж байдаг биз дээ, лалрууд аа!
Хамгийн их уншсан