Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Цэцийн шийдвэр ба эзнээ хүлээсэн хоёр сайдын суудал

Цэцийн шийдвэр ба эзнээ хүлээсэн хоёр сайдын суудал

Улстөрчид эргэж буцах нь олонтаа. Тухайлбал, хэн нэгнийг Цэц рүү гүйлгэж, гаргасан шийдвэрээ “засуулдаг” жишиг тогтоод удаж байгаа. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэх боломжтой, боломжгүй эсэх маргаан үүссэн. ХҮН-аас УИХ-д сонгогдсон Т.Доржханд гишүүн энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Цэц ч маргааныг хагалж байлаа. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болж, хоёр дахь удаагаа дахин нэр дэвшээгүй анхны Ерөнхийлөгч гэгдсэн түүхтэй. Тиймээс түүнийг дүнгээ тавиулаагүй Ерөнхийлөгч гэдэг. Гэхдээ Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэх боломжтой эсэхээр Үндсэн хуулийн Цэцэд хандсан нь ХҮН боловч захиалагч нь МАН гэж үздэг.

МАН дахин нэг захиалга өгсөн гэх хардлагад гарсан. Энэ бол УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг тоогоор хязгаарласан Үндсэн хуулийн зохицуулалтыг өөрчлүүлэх нийгмийн бус, МАН-ын “захиалга”. 30 жил нийгмийн харилцааг зохицуулж ирсэн эцэг хуульд 2019 онд буюу хоёр жил гаруйн өмнө УИХ нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэхдээ УИХ-ын хэдэн ч гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажиллаж болдог зохицуулалтыг өөрчилсөн юм. Ингэснээр Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн л сайдаар ажиллах боломжтой болсон. Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтийг 2020 оны УИХ-ын сонгуулийн дараагаас буюу хэрэгжүүлээд хоёр жилийн хугацаа л өнгөрч байна. Гэвч 19 жил хүсэн хүлээсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө ухарч УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар Засгийн газрын гишүүнээр ажиллах УИХ-ын гишүүдийн тоог дөрвөөр хязгаарласан нь хууль зөрчиж байна гэж үзэн Цэцэд хандсан. Энэхүү асуудлыг Үндсэн хуулийн Цэц өнөөдөр Их суудлын хуралдаанаараа хэлэлцэх гэж байна. Үндсэн хуулийн Цэц энэхүү захиалгыг нь хэрхэн биелүүлэхээс улс төрийн нөхцөл байдал шалтгаална.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам шинээр байгуулах саналаа УИХ-аар батлуулж, яамаа байгуулсан. Гэвч энэ хоёр яам өнөөдрийг хүртэл хариуцсан сайдгүй байна. Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгийн хөгжлийн яамыг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг түр хариуцаж байгаа. Цэц асуудлыг хэрхэн шийдэхээс хамаарч Ерөнхий сайд хэнийг сайдаар томилохоо шийднэ. Энэ хоёр яам хэзээ албан ёсоор сайдтай болох нь Цэцийн шийвэрээс шалтгаалж байгаа гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан