Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Төв аймгийн Шарын аманд цанын бааз байгуулна

Монголын цанын холбоо Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Шарын аманд цанын бааз байгуулахыг зорин ажиллаж буй бөгөөд цанын баазын газрын гэрчилгээ гарчээ.

Ийнхүү Борнуур сумын Засаг дарга Н.Ундрахбилэг, Засаг даргын орлогч Б.Чингис нар өнөөдөр газрын гэрчилгээг Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатанд гардуулж өгөв.

156.3 га тус газарт олон улсын стандартад нийцсэн цанын бааз байгуулах бөгөөд 2038 он хүртэл хөгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан болохыг холбооны ерөнхийлөгч Р.Хатан хэлэв.

Тус газарт өвөлдөө цас их унадаг, нөмөр нөөлөг, цанын бааз байгуулахад тохиромжтой болохыг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од хэлсэн юм.
 

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан