Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
"БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ" МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗАВХАН АЙМАГТ БОЛЛОО
Уг зөвлөгөөн "Байгалийн нөөцийн менежмент ба хариуцлагатай малчин", Мал аж ахуй ба байгальд ээлтэй малчин" сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Малчид, оролцогчдын дунд “Байгалийн нөөцийн менежмент ба хариуцлагатай малчин”, “Мал аж ахуй ба байгальд ээлтэй малчин“ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, бэлчээрийн менежмент, малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх, бэлчээр, ус, хадлан, ой, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг сэдвүүдээр бүлэг болгон ажиллаж шийдэл, санал, хүсэлтээ танилцууллаа.
Малчид малын тоо толгойг нэмэгдүүлэхээсээ илүүтэй, малын үүлдрийг сайжруулах, чанарын асуудлыг анхаарч, бэлчээрийн даацад нийцүүлэн мал аж ахуйгаа эрхлэхийг дэмжлээ.
Зөвлөгөөний үйл ажиллагааг дүгнэж малчид оролцогчдоос “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицон бэлчээрийг ашиглах, байгалийн нөөцийн даацад тохирсон эрүүл, ашиг шим өндөр мал сүргийг өсгөж, МАА-н бүтээгдэхүүнийг төвлөрсөн цэгээр боломжийн үнэтэйгээр дотоод, гадаадын зах зээлд борлуулдаг, хоршсон хамтын ажиллагаатай, хариуцлагатай, эко системийн төлбөр авдаг малчин бүхий тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжүүлэх” уриалга гаргав.
Арга хэмжээг БОАЖЯ, НҮБХХ, Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслөөс тус аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.
Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд төр, хувийн хэвшил, малчдын хамтын ажиллагааг дэмжих, бүтээгдэхүүнд үнэ цэнэ шингээх, үндэсний болон олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх, брэнд бүтээгдэхүүн, үйл ажиллагааг бий болгох, ажлын байр нэмэгдүүлэх, усан хангамжийг сайжруулах, өвс хадлан тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой "АДАПТ" төсөл нь Дорнод, Сүхбаатар, Ховд, Завхан аймгийн бүх сумдад хэрэгжих юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://met.gov.mn/.../bajgald-eeltej-malchdyn-z-vl-g.../mn уншина уу
1 Сэтгэгдэл
William
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
2022.09.04
























