Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ыг зорилоо
ОХУ-ын Владивосток хотноо 2022 оны есдүгээр сарын 6-8-нд зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь Ази, Номхон далайн бүсийн нутагт худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгдсэн олон улсын арга хэмжээ бөгөөд Монгол Улс үүнд 2016 оноос өндөр, дээд түвшинд оролцож ирсэн билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож, ОХУ-ын төр, засгийн удирдлагатай уулзан, Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудын хүрээнд ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцоно.

Тухайлахад, Эгийн голын усан цахилгаан станцыг барих асуудал болон шатахуунтай холбоотой, худалдааны харилцаа зэрэг томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилготой уг форумд оролцож байгаа бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10