Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
"Ардчилсан намыг сонгуульд ялуулах сонирхол С.Эрдэнэд байхгүй"

АН-ын Их хурлын үеэр С.Эрдэнэ хууль бус үйлдэл гаргасан талаар тус намын гишүүн Д.Алтанхуяг мэдээлэл хийж байна.

Улсын дээд шүүхэд хандан С.Эрдэнийг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгэхгүй байх хүсэлтийг тус намын гишүүн Д.Алтанхуяг өнөөдөр гаргалаа.

Тэрбээр "С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуулийг дуустал АН-ын дарга байсан. Сонгуулийн үр дүнгээр хариуцлага хүлээгээд намын даргаасаа огцорсон хэдий ч улс төрийн заль мэх ашиглан АН-ын үйл ажиллагааг будлиантуулж, тус намын олон мянган гишүүдийн эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр АН-ын даргаар хэн бүртгүүлэх ёстой вэ гэвэл М.Тулгат. Гэвч С.Эрдэнэ түүнийг намын даргаар бүртгүүлэх талаар ямар ч арга хэмжээ авахгүй байна. С.Эрдэнээс бусад бүх гишүүд АН нэгдэж хүчирхэг байгаасай, сонгуульд ялалт байгуулаасай гэж хүсэж байна. С.Эрдэнэ гэдэг хүнд Ардчилсан намыг сонгуульд ялуулах сонирхол байхгүй. Энэ нь тухайн хүний сүүлийн үед гаргаж буй үйлдлээс харагдаж байна. Иймээс Ардчилсан намыг С.Эрдэнээс салгахын тулд хуулийн дагуу тэмцэнэ. Үүний эхний арга хэмжээ нь өнөөдөр би Улсын дээд шүүхэд С.Эрдэнийг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгэхгүй байх хүсэлтийг гаргаж байна" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10