Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Хатан хаан II Элизабет таалал төгслөө

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хатан хаан II Элизабет 70 жил сэнтийд заларсны эцэст 96 насандаа тэнгэртээ дэвшлээ. Түүний бие муудсаныг зарласны дараа Балморал эдлэнд гэр бүлийнхэн нь цуглаж, хатан хааныг эцсийн замд нь үдсэн бол Букингем ордны гадна олон мянган хүн цуглан гашуудаж байна. Зарим нь хатан хааны ихэнх цагаа өнгөрүүлдэг байсан Виндсор цайзын гадна цэцэг тавин цуглах аж.

Хатан хааны нөхөр, хунтайж Филип өнгөрсөн оны дөрөвдүгээр сард насан эцэслэснээс жилийн дараа ийнхүү II Элизабета тэнгэрт дэвшив.

Түүний хүү Уэльсийн хунтайж Чарльз өнөөдөр III Чарльз хаан боллоо. Харин түүний хүү Уилльям эцгийнхээ хэргэмийг өвлөсний зэрэгцээ залгамжлагчаар нэрлэгдлээ.

Хатан хаан Английн цагаар 18:30 цагт таалал төгссөнийг Букингем ордноос зарлажээ. Түүний бие муудсаныг сонсоод бүх хүүхэд, ач зээ нар нь,  АНУ руу нүүсэн ханхүү Харри ч эхнэрийн хамт Балморалд цуглажээ. III Чарльз хаан хатныхаа хамт Балморт өнжсөнийхөө дараа өнөө орой Лондон руу буцах гэнэ. Түүний шарилыг Эдинбургээс Лондон руу галт тэргээр зөөвөрлөж, парламентын ордны Уэстминстер танхимд дөрөв хоног байршуулан олон мянган ард иргэдэд түүнтэй салах ёс гүйцэтгэх боломжийг олгох аж. Төрийн оршуулах ёслол  энэ сарын 19-нд Лондоны төвд болно. Үүнд, Европын хаан угсааныхан болон бусад олон орны төр засгийн тэргүүнүүд зэрэг 2000 хүндтэй зочид оролцох төлөвтэй байна.

III Чарльз хаан сэнтийд заларсан ч хатан хааны засаглалын 70 жилийн ой энэ жил тохиож буй тул тэмдэглэн өнгөрүүлнэ. Хатан хааныг сэнтийд заларсан энэ бүх хугацаанд Уинстон Черчиллиэс эхлээд 15 Ерөнхий сайд солигпсон бол АНУ-ын ерөнхийдөгч 13 удаа солигджээ. Түүнийг нас барсанд эмгэнэж, АНУ, ОХУ тэргүүтэй олон орны төрийн тэргүүн эмгэнэл илэрхийлж байна.

 

48B016FF-F643-497E-8DF0-56CD42EC2136

94069C26-BC76-4A23-9141-C6FAC2DDA750

78F585B0-8A12-4CA9-B975-1DCCFB12AC2A

A67E1B37-E325-4DA2-BC75-5F9690D70BA3

A15D2055-869F-4962-9AB4-66CA4333AD0E

AF62DEBA-A613-42EC-A643-B89167C0F820

066CC1A0-8B34-4A9D-AF80-3A5497356E42

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан