Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд томоохон төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгджээ
 
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд томоохон төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгджээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшутай өчигдөр Төрийн ордонд уулзжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт болохыг тэмдэглээд, цар тахлын амаргүй цаг үед ч талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын давтамжийг хадгалж, хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэнд баяртай байна гэв. Мөн хоёр улсын парламентын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэжээ.
Цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд боомтуудын хүчин чадлыг бэхжүүлэх, төмөр замын шинэ гарц нээх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, эрчим хүчний бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлийн хамтын ажиллагааны талаар, мөн Монгол Улс 2050 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлогыг УИХ-аар батлуулсан. Энэ бодлого бол хоёр хөршийн ба бүс нутгийн хамтын ажиллагааны төлөвлөгөө, хөгжлийн чиг хандлага, үндэсний онцлогт нягт уялдуулсан бодлого. Энэ бодлого хэрэгжих эхний 10 жилд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэр, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн чиглэлд томоохон ахиц дэвшил гаргах “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тодорхойлон хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд онцоллоо.
БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий Ли Көчяны мэндчилгээг уламжлав. Тэрбээр Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөрш бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цар тахлын үед ч тасралтгүй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байна гэв. Түүнчлэн хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол, Хятадын хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бий болгох,  Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

1 Сэтгэгдэл
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
Хамгийн их уншсан