Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө Монголын иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026.09.21: Цахилгаан хязгаарлах хуваарь
“МОНГОЛ ОРНОО ХОГНООС САЛГАЯ” АЯН ОРОН ДАЯАР ӨРНӨЖ БАЙНА.
✅БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд “Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа”-аас хариуцан хамгаалж буй нууруудын орчим, голын эрэг, хашиж хамгаалсан булаг шандын эх дагуу болон аялал жуулчлалын бүсүүдэд хог хаягдлыг цэвэрлэх ажлыг 9 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд холбогдох байгууллагуудтай хамтран 4 байршилд зохион байгуулж нийт 6.4 тонн хогийг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэж хүргэв.
✅Үүнд Хасагт хайрхан уулын дархан цаазат газрын орчны бүсийн Хүнхрийн амралт, Монгол элсний байгалийн цогцолборт газрын Эрээн нуур, Гүн нуурын баазад хамгаалалтын захиргааны 4 байгаль хамгаалагч, 2 аж ахуйн нэгжийн 6 ажилтан тус тус ажиллаж Жаргалан,Хөхморьт сумдын хог хаягдлын төвлөрсөн цэгт тээвэрлэлт хийв.
✅Говь-Алтай, Ховд, Завхан аймгийн хилийн заагт орших Дөргөн нуурын аялал жуулчлалын баазуудад хуримтлагдсан, ил задгай газарт тархан малын бэлчээр, хаваржааны бүсэд үүссэн хог хаягдлыг 3 аж ахуйн нэгжийн 6 ажилтан, хамгаалалтын захиргааны 6 ажилтан, орон нутгийн 3 иргэний хамт цэвэрлэгээ явуулж ойролцоох Чандмань, Хөхморьт сумдын төвлөрсөн хогийн цэгүүд рүү тээвэрлүүлэв.
✅Орчны бүс дэх хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажилд бүс нутаг залгаа Хар-ус нуурын хамгаалалтын захиргаа, Ховд гол-Хар нуур, Хүйсийн говь-цэцэг нуурын сав газрын захиргаад, бүсийн Хөхморьт сумын байгаль хамгаалагч нар хамтран зохион байгуулж оролцлоо.
1 Сэтгэгдэл
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
Хамгийн их уншсан