П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ
Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Голомт банк Азийн Хөгжлийн Банкны Удирдах зөвлөлийн хуралд оролцлоо
БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛЖ, ХҮНД СУРТЛААС ЧӨЛӨӨЛЖ АЖИЛЛАХАА ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МЭДЭГДЛЭЭ
E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана
Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна
ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
“МАЗААЛАЙН ТЭЖЭЭЛИЙН АЯГА” нэртэй тэжээлийн сав шинээр байрлууллаа.
Говийн Их Дархан Цаазат газрын “A” хэсгийн хамгаалалтын захиргаа 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд Монгол орны нэн ховор амьтан болох Мазаалай баавгай (Ursus arctos gobiensis)-д нэмэлт тэжээл тавьж өгөх, Мазаалай баавгайн генетикийн мэдээлэл дээр тулгуурлан нийт бодгалийн тоог тодорхойлох зорилгоор үсний дээж цуглуулах мөн уст цэгүүд дээр байрлах автомат камеруудын цуглуулсан дата мэдээллийг хуулж, баттериаг солих ажлыг зохион байгууллаа.
Нийт 25 цэгт байрлах 37 тэжээлийн саванд 5640 кг тэжээл хийж, 30 багц үсний дээж цуглуулан, 124 автомат камерын дата мэдээллийг хуулан авч 12 автомат камерын баттериаг сольсон бөгөөд 1700 км замыг туулав.
Мөн Баянхонгор аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар, “MAMA” ТББ, Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны санаачилгаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байрлах Хуцын шанд хэмээх газарт “МАЗААЛАЙН ТЭЖЭЭЛИЙН АЯГА” нэртэй тэжээлийн сав шинээр байрлуулсан бөгөөд Аялагч Б.Энхлүүн, А.Номинхишиг, Н.Түмэнжаргал нар санхүүжүүлэн “Цагаан зам” авто сервис гүйцэтгэгч байгууллагаар ажиллав.
Энэхүү ажлыг зохион байгуулахад шаардагдах 1.000.000 төгрөгийн шатахууныг “Монголын Ланд Круйзер 70 серь” клуб, “Байгалийн гэрэл зурагчид”-ын нийгэмлэг, “Nomadic Beauty”брэнд ивээн тэтгэж, “MAMA” ТББ, “Гоо Мазаалай” ХХК, Австрали улсын иргэн Barry Jiggins нар хамтран оролцож цаашид Мазаалай баавгайн гол байршил нутагт юу юу хийх боломжтойг судлан ажиллалаа.
Уг ажлыг санхүүжүүлэн, хамтран зохион байгуулсан бүх байгууллагууд болон хувь хүмүүст талархаж буйгаа илэрхийлье.
0 Сэтгэгдэл
























