Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган 2022 оны есдүгээр сарын 13-ны Мягмар гарагт Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд эхэлж, чуулганы анхдугаар хуралдаан боллоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Чаба Кoрoши , НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар чуулганыг нээж, үг хэлэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Чаба Короши чуулганыг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын дүрмийг чандлан биелүүлэхээ илэрхийлээд, олон улсын хамтын нийгэмлэг Украины дайныг зогсоохын төлөө бүхнийг хийх шаардлагатай гэв. Эл асуудалд анхаарлаа хандуулахгүй бол цаашид энэ мэт дайн олноор гарч болзошгүйг тэмдэглээд, аливаа зэвсэгт мөргөлдөөн, дайн гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байхын чухлыг онцлов. Дэлхийн дулаарал эрчимжиж, байгалийн баялаг улам бүр хомсдож байгаа энэ цаг үед усны асуудал дараагийн хямрал болохыг онцлон тэмдэглэсэн. НҮБ-ын ЕА-н өмнө тулгамдаж буй асуудлуудад эв нэгдэл, тогтвортой байдал, шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдийг санал болгож ажиллахаа илэрхийлэв. Олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэлтэй байхдаа хамтдаа байж, талцах хуваагдах үед харилцан итгэлцлийг бий болгох гүүрийг босгох ёстой хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр “Шийдэл: эв нэгдэл, тогтвортой байдал, шинжлэх ухаан” (Solution: solidarity, sustainability and science) гэсэн уриан дор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганыг даргалахаа танилцууллаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш хэлсэн үгэндээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга асан Абдулла Шахидад өмнөх чуулганыг чадварлаг удирдсанд талархлаа илэрхийлээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы даргын дэвшүүлсэн “Шийдэл: эв нэгдэл, тогтвортой байдал, шинжлэх ухаан” гэсэн уриа нь өнөөдөр тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. НҮБ бол хамтын ажиллагааны гал голомт, харин Ерөнхий Ассамблей бол тэр гал голомтын гол цөм нь юм гээд дэлхийн дахинаа тулгамдаж буй асуудлуудыг эв нэгдэлтэй байж шийдвэрлэхийн чухлыг онцолсон юм.

Чуулганы анхдугаар хуралдаанаар чуулганы мандатын хороог Ангол, АНУ, Хятад, Гайана, Замби, Мальдив, Орос, Уругвай зэрэг есөн гишүүн улсын бүрэлдэхүүнтэй байгуулав.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Шийдвэрлэх мөч: харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болох бөгөөд 100 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцохоор төлөвлөж байна. Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр “Хувьсаж буй боловсрол” сэдэвт дээд хэмжээний уулзалт, Шинжлэх ухааны асуудлаарх дээд хэмжээний уулзалт, Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах өндөр түвшний уулзалт, Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Сайд нарын уулзалт, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын уулзалт зэрэг өндөр, дээд түвшний хурал, арга хэмжээ болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан