Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинд талархал илэрхийлэв

 

Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинд талархал илэрхийлэв

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Узбекистаны Самарканд хотноо болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талт уулзалт хийлээ.

Украины дайнд БНХАУ тэнцвэртэй байр суурь хадгалж байгааг нь өндрөөр үнэлж байгаагаа Владимир Путин энэ үеэр илэрхийлжээ.

Мөн тэрээр АНУ Тайванийн асуудалд хөндлөнгөөс өдөөн хатгалга явуулж байна хэмээн үзэж, энэ асуудалд ОХУ БНХАУ-ыг дэмжихээ мэдэгдсэн байна.

Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Владимир Путиныг эртний анд хэмээн нэрлэж ОХУ-тай хүчирхэг гүрнүүдийн хувиар дэлхийд тогтвортой байдал бий болгохын тулд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Ши Жиньпиний хувьд энэ удаагийн айлчлал нь цар тахал дэгдсэнээс хойш сүүлийн хоёр жилийн хугацаанд хилийн чанадад хийж буй анхны айлчлал нь юм.

Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд энэ оны хоёрдугаар сард Бээжингийн өвлийн олимпийн үеэр хамгийн сүүлд уулзалдах үедээ хоёр улсын нөхөрлөлд хязгаар үгүй хэмээн хамтарсан мэдэгдэлдээ хэлж байсан юм.

1 Сэтгэгдэл
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10