Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Герман-Монголын Парламентын бүлгийн гишүүн Манфренд Грундтэй уулзалт хийв

Ардчилсан намын төлөөлөгчид Европын зарим орнуудад ажиллаж байна. Энэ хүрээнд ХБНГУ-ын Бундестагийн гишүүд болон албаны зарим хүмүүстэй цуврал уулзалтуудыг хийж байна. Өнөөдөр ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Герман-Монголын Парламентын бүлгийн гишүүн Манфренд Грундтэй уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд, ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Манфренд Грунд хэлэхдээ, 20-иод жилийн өмнө би Монголд айлчилж байсан. Тухайн үед Ардчилсан намынхан “Бидэнд зөвлөгөө өгөөч” гэдэг санал тавьж байсан юм. Монголын Их эвслийн Засгийн газрын асуудлаар би Ардчилсан намынхантай хамтран ажиллаж байсан үеэс Монгол Улстай их ойр дотно болсон. Өнөөдөр Ардчилсан намын хувьд нийгмийн нөхцөл байдал саад бэрхшээлтэй тулгарч байгааг би мэдэж байгаа. Гэхдээ том сорилтыг давж гарснаар илүү хүчирхэг болно. Монголын Ардчилсан намын парламент дахь суудлын тоо маш цөөн байгаагаас харахад хүчтэй сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж чадахгүй байна. Би хамтран ажилласаар ирсэн Герман дахь хамтрагчийн хувьд үүнд сэтгэл зовниж байгаа. Ардчилсан намын гарал үүсэл бол олон намын нэгдлээс үүссэнтэй адилхан манай намын хувьд ч гэсэн тухайн үедээ яг нь та бүхэнтэй ижил замаар замнаж ирсэн. Түүхэн ийм ижил төстэй зүйлүүд бидэнд бий. Магадгүй одоо үүсээд байгаа энэ хүнд нөхцөл байдлаас яаж гарах вэ, үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг нь амаргүй. Ардчилсан намын энэ хуваагдмал байдлыг би юу гэж харж байна вэ гэхээр ялангуяа намын Улаанбаатарт сууж байгаа ганц нэг намын удирдлагаас үүдэлтэй. Яагаад гэвэл хөдөө, орон нутагт Ардчилсан нам хүчтэй нэгдсэн хэвээр байгаа. Ардчилсан нам сайн ажиллаж байгаа талаар мэдээлэл бүрэн авсан. Хуучны коммунист үзэл баримтлалтай намуудын онцлог нь намын удирдлага юу гэж хэлнэ намын кадрууд тушаалыг яв цав гүйцэтгэдэг. Бид бол тийм биш. Ардчилсан нам бол тийм биш. Үүгээрээ ч бид бас ижил. Би Бундестаг дахь Герман-Монголын Парламентын бүлгийн гишүүний хувьд Монгол Улстай улс төрийн харилцаа эргэх холбоо их. Яг одоо тулгарсан байгаа хүнд сорилтыг Ардчилагчид ялж чадна. Ардчилагчид нэг нийгмээс нөгөө нийгмийн шилжилтийг хийж чадсан түүхтэй. Одоо Ардчилсан намд үүссэн нөхцөл байдлаа сайжруулан бэхжүүлэхэд бидний зүгээс улс төрийн дэмжлэг тогтмол үзүүлнэ. Бид нэг итгэсэн бол эргэж буцдаггүй. Хамтарсан бол улс төрийн түншүүд байсаар байх болно. Монгол найз нөхдийн улс төрийн харилцаанд маш чухал анхаарал хандуулдаг гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ, “Товчхондоо өнөөдрийн Монголын ардчиллын ололт амжилтыг Германы ард түмний, ардчилалд хайртай ард түмний сайхан сэтгэл, тусламж дэмжлэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Та бүхэнд талархал илэрхийлье гэлээ.

3 Сэтгэгдэл
АН-ынхан өчүүхнээ мэдэхгүй, АНУ-аас өөр улсыг авч хэлэлцдэггүй.
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан