Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ардчилсан намын төлөөлөгчид Брюселль хотноо Дэлхийн Ардчиллын өдөрт зориулсан “Геополитикийн эрин үеийн Ардчилал” сэдэвт олон улсын хуралд оролцов

Дэлхийн Ардчиллын өдөрт зориулсан “Геополитикийн эрин үеийн Ардчилал” сэдэвт олон улсын хурал Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо боллоо. Энэхүү хуралд Ардчилсан намыг төлөөлөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ардчилсан намын дэд дарга Д.Бадарсангаар ахлуулсан төлөөлөгчид оролцов. “Геополитикийн эрин үеийн Ардчилал” сэдэвт олон улсын хуралд Европын Холбооны 27 улс болон болон дэлхийн 30 гаруй улсын төлөөлөгчид оролцож байна.

Ардчиллын өдөрт зориулсан олон улсын хурлаар Ардчиллын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлүүд, Ардчилал, хүний эрхийг хамгаалахын тулд дэлхийн улс орнуудын өмнөө тавих зорилго, зорилт олон улсын хамтын ажиллагаа гэх мэт өргөн хүрээг хамарсан сэдвээр улс төрчид, илтгэгчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид мэтгэлцэж, илтгэл тавьж байгаа юм. Энэтхэгийн хүний эрхийн төлөө тэмцэгч Рана Аяуб олон улсын хурлыг нээж үг хэллээ. Харин Монгол Улсыг төлөөлж УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн С.Ганбаатар үг хэллээ.

Тэрээр хэлэхдээ, Монголын Ардчилал бол хамгийн тусгаарлагдсан хамгийн бөглүү Ардчилал юм. Энэ утгаараа монголын Ардчилал хамгийн эр зоригтой Ардчилал гэж би боддог. Монголын Ардчилал авилга, хүнд суртал, худалдагдсан хэвлэл мэдээллийн өмнө хэцүү бэрх сорилтон дунд байгаа. Гэсэн ч бид Ардчилалд итгэсэн хэвээрээ байна. Дэлхийн Ардчиллын өдрөөр Ардчиллын гэр бүлд ирж үг хэлж байгаадаа би баяртай байна. Зарим Ардчилсан орны Ардчиллын нэрийг барьдаг үндэстэн дамнасан корпорициуд манай уул уурхайд дээрэм хийж байгаа нь Ардчилалд итгэх иргэдийн итгэлийг бууруулж байгаа нь үнэн. Гэсэн ч бид Ардчиллын төлөө итгэл дүүрэн алхаж байна. “Ардчилал гэдэг бол Ард-аар засаглах” гэсэн үг. Иргэдийг мэдлэгжүүлэх, эрх зүйн хамгаалалтаар хангах, тэднийг хүчирхэг болгох гэдэг нь бидний өнөөдрийн туйлын зорилго болоод байна. Умарын салхи хүнийг улам ухаалаг, эр зоригтой болгодог гэдэг Шекспирийн хэлсэн үг байдаг. Бидэнд их сорилт тулгарч байгаа ч улам ухаалгаар, улам зоригтойгоор монголын ард түмэнд ардчиллын үр шимийг хүртээхийн төлөө бид зүтгэх болноо гэлээ.

Дэлхийн 60 гаруй орны төлөөлөл оролцсон энэхүү хурлын талаар Ардчилсан намын дэд дарга Д.Бадарсан дүгнэхдээ, Мөн улс төрчид иргэдээ сонсох хэрэгтэй. Сонсоогүйгээс болж ардчилалд аюул учирдаг. Ардчилсан нам ардчиллыг хамгаалахын төлөө зүтгэх болно гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан