Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын ХЭГ-ын дарга асан Э.Одбаяр С.Эрдэнийн нэрийг “ЗЭЭЛЖ”  600 орчим сая төгрөг залилжээ

 

 

АН-ын хэрэг эрхлэх газрын дарга асан Э.Одбаярыг залилах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Тэрбээр АН-ын дарга С.Эрдэнийн нэрийг зээлдэн УИХ-ын гишүүн асан Кюүкшүзан Батбаяр болон түүний гэргий МУГЖ Т.Баясгалан нараас олон удаагийн үйлдлээр их хэмжээний бэлэн мөнгө залилжээ.

С.Эрдэнэ Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдаар ажиллаж байхдаа өөрийн хүү Одбаярын дотны найз гэх Эрдэнэбилэгийн Одбаярт “ИТГЭЖ” Хүүхдийн төлөө газрын даргаар томилж байсан бөгөөд 2017 онд намынхаа удирдлагын багт оруулж, АН-ын ХЭГ-ын дарга болтол нь дэвшүүлсэн байна.

АН-ын дарга С.Эрдэнийн итгэлийг хүлээсэн хүн байсан Эрдэнэбилэгийн Одбаяр одоо  Х.Баттулга, З.Энхболд нарын ойрын хүн болсон аж.

"С.ЭРДЭНЭ ДАРГЫН БИЕ МУУДСАН" ГЭЖ ХУДАЛ ХЭЛЖ 600 ОРЧИМ САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ

2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө Эрдэнэбилэгийн Одбаяр нь С.Эрдэнийн нэрийг барьж Кёкүшюүзан Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт итгэл төрүүлэх замаар мөнгө залилсан байж болзошгүй байна. Тодруулбал:  “АН-ын дарга С.Эрдэнийн бие муудсан эмчилгээний мөнгө хэрэгтэй байна, сонгуулийн зардалд нь хандив өгөөч” зэргээр худал хэлж тэднээс 600 орчим сая төгрөгийг нь залилж авчээ.

Харин түүний дээрх үйлдлийг АН-ын дарга С.Эрдэнэ саяхан Кюүкшүзан Батбаяраас Сакура сургуулийг нь худалдан авах үеэрээ мэдэж, улмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Иймд Эрдэнэбилэгийн Одбаярыг “залилах гэмт хэрэгт” холбогдуулан шалгаж эхлээд байгаа аж.

ЭРДЭНЭБИЛЭГИЙН ОДБАЯР ХЭД ХЭДЭН УДАА ЗАЛИЛАН ХИЙСЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙ  

АН-ын ХЭГ-ын дарга Э.Одбаяр нь АН-ын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа АН-ын ҮЗХ-ны гишүүдийн татварын мөнгөөр казинодсон хэргээр ажлаасаа халагдаж байжээ. Мөн нэр бүхий хүнийг АН-ын нарийн бичиг дарга болгон томилуулж улмаар түүнээс орон сууц авсан, БНСУ-ын казиногоор үйлчлүүлж байхдаа Монгол Улсын иргэнд өөрийгөө АН-ын нөлөө бүхий хүн гэж ойлгуулан их хэмжээний вон авсан зэрэг олон хэрэгт холбогдож байгаа юм. Тэрбээр мөрийтэй тоглоомд нэлээдгүй орсон нэгэн тул улс төрд нөлөө бүхий хүмүүстэй ойртож, тэдний итгэлийг олох замаар их хэмжээний мөнгө авч түүгээрээ мөрийтэй тоглодог байж болзошгүй байна. Тиймээс түүнл залилуулсан, хохирсон иргэдийг олж тогтоохоор цагдаагийн байгууллага хэрэг нээн шалгаж байна. С.Эрдэнийн хүү Одбаяр нь

С.Эрдэнийн хүү Одбаяр анх түүнийг АН-д оруулж аавтайгаа танилцуулж, томоохон албан тушаалд гарахад нь тусалсан байдаг. Гэтэл түүний итгэж байсан найз нь өөрийнх нь болон аавынх нь нэрийг барьж залилан хийдэг байсныг саяхан мэдсэн бөгөөд бухимдаж байгаагаа твиттэртээ бичжээ.

С.Эрдэнийн хүү Э.Одбаяр “АН-ын залилан Э.Одбаяр гэж ийм нөхөр байдаг. 10 жилд цуг сурч байсан, анх би АН-д хөтөлж элсүүлсэн нь том алдаа болсон. Тэрнээс хойш "Эрдэнийн хүү Одбаярын амин амьдаа найз" гэж олон жил нэр барьж хор хутгаж байсан тухай АН-ын хүмүүсээс сүүлд олж мэдсэн. Одоо Женко, Тувааны цүнх баригч” хэмээн нийтэлжээ.

Г.Бүжинлхам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан