Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
“ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН БҮХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР БОРЛУУЛЖ БАЙНА  

Талх ЧихэрХК нь 1984 онд "Талх Чихрийн комбинат" нэртэйгээр байгуулагдаж байснаас хойш тасралтгүй 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын топ 100 аж ахуй нэгжийн нэг юм. Эрүүл хүнс Таны сонголт уриатай Талх ЧихэрХК 900 гаруй ажилтан албан хаагчтайгаар талх, талхан бүтээгдэхүүнийг 24 цаг тасралтгүй үйлдвэрлэх 6 шугам, нарийн боов үйлдвэрлэлийн 4 шугам, жигнэмэг, чихрийн үйлдвэр, бялуу, бэйкери төрлийн нандин бүтээгдэхүүн үйлдвэрлэх Хотолбялууны үйлдвэртэйгээр 150 гаруй нэр төрлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд АНУ, БНЧУ, БНСУ, Итали, Франц, Герман, Голланд, Испани, Финланд гэх мэт улстай гадаад харилцаагаа тэлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн тоног төхөөрөмж, урсгал шугамыг салбартаа анх удаа нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна.

Талх ЧихэрХК нь Намрын ногоон өдрүүд-2022үзэсгэлэн худалдаанд жил бүр шинэ брэндээ онцлон оролцдог уламжлалтай. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэн худалдаанд круассан буюу давхраат, хөөмөл төрлийн DELICE PASTRY брэндийн бүтээгдэхүүнээ онцлон оролцож байна. Францын уламжлалт өглөөний цай гэгдэх дээрх шинэ бүтээгдэхүүнийг гэр бүлийн хэрэгцээнд зориулсан сонгодог дизайн бүхий сав баглаа боодолтойгоор ийнхүү хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн нь энэ юм. “Намрын ногоон өдрүүд - Үндэсний үйлдвэрлэл - 2022үзэсгэлэн худалдаа 7 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэнээр Талх Чихэр ХК-ийн бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр авах бүрэн боломжтой юм

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан