Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ НИЙСЛЭЛИЙН БЗД-Т АЖИЛЛАЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ


\

✅Тодруулбал, БЗД-ийн 17-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь тус хорооны суурьшлын бүсэд бохироо ил задгай урсгаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж өнөөдрийг хүрчээ. Эмнэлгийн бохир ил задгай урсдаг тус хэсэг газар үерийн далангаас эхлээд Амгалан цахилгаан станц хүртэл үргэлжилдэг төдийгүй бохирын өмхий үнэр энэ орчимд тархаж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг хорооныхон ярьж байлаа. Харин эмнэлгийн удирдлагын ярьж буйгаар дээрх асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа ч бохирын хоолойг шийдэх төсөв байхгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүрсэн гэв. Орчныг бохирдлыг бууруулах үндэсний хорооноос тус суурьшлын бүсийн ойр орчмыг цэвэрлэх, хөрсний бохирдлыг саармагжуулах чиглэлээр тус хорооны иргэдтэй хамтран ажиллаж ирсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй гэдгийг иргэд хэлж байлаа.

✅Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ дээрх асуудлыг шийдвэрлэж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн бохирын шугам холбох өртөг бүхий зардлыг ОББҮХ-ноос яаралтай шийдэж, иргэдийн эрүүл мэндэд хор учруулж байгаа энэ мэт асуудлыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

✅Мөн Да-хүрээ авто зах орчмын хөрсний бохирдол байх ёстой хэмжээнээс хэд дахин илүү хүнд металлын элементээр бохирдсон. Авто машин засвар, угаалга, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуй нэгж байгууллагаас зөвхөн 100 орчим нь зөвшөөрөлтэй, үлдсэн 100 гаруй нь ямар ч зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг төдийгүй ойр орчимдоо хөрсний бохирдол ихээр үүсгэж байна гэж БЗД-ийн Засаг даргын орлогч ярилаа. Тиймээс цаашид нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт иргэд, нэн ялангуяа тус хороонд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авч, аж ахуй нэгж байгууллагад ямар нэгэн дарамт үзүүлэлгүйгээр нэгдсэн стандарт бүрдүүлэх, шаардлага хүргүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ холбогдох албаныхан, дүүрэг, хорооны Засаг дарга нарт үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан