Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИН ДАХЬ НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

✅Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагын төлөөлөл өнөөдөр Баянзүрх дүүрэг, Дарь -эхийн эцэст байрлах нийслэлийн 127-р дунд сургуулийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нарс, шинэс зэрэг нийт найман төрлийн модыг сургуулийн багш, ахлах ангийн сурагчидтай хамтран тарьж, сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө.

✅Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн түүнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилт буюу төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус ажлыг зохион байгууллаа. Нийслэлийн 127-р сургууль нь 640 хүүхдийн хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар хоёр мянга гаруй хүүхэд сурч байгаа төдийгүй хүн амын нягтаршил ихтэй бүс юм.

✅Мод үржүүлгийн холбооноос нийслэлийн 65 сургуулийн ногоон байгууламж, талбайд судалгаа хийж, нийт 10 сургуулийг сонгон мод тарихаар төлөвлөөд байна. Сургууль цэцэрлэгийн бүсэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шинээр бий болгох нь агаар, орчин, хөрсний бохирдлыг бууруулахад ач холбогдолтой төдийгүй эрүүл таатай орчныг бүрдүүлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан