Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
"Зөвхөн Чингис хааны эш хөргийг залах нь зүйтэй"

 

"Зөвхөн Чингис хааны эш хөргийг залах нь зүйтэй"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмаар Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан билээ. Зарлиг гаргасантай холбоотойгоор төрийн байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд Чингис хааны эш хөргийг залж эхэлсэн.

Гэтэл сүүлийн үед зарим иргэд Чингис хааны хөрөг зургийг өөрсдөө хийсвэрлэн зурж, нөгөө хэсэг нь хааныг бурханчилж зурж залах болжээ. Харин түүхчдийн хувьд зөвхөн Чингис хааны эш хөргийг залах нь зүйтэй гэдгийг хэлж байгаа юм.

Түүхэн цаг хугацааны явцад ч зураачид үлгэр домог, түүхэн тэмдэглэл, таамаг, уран сэтгэмжээр дүрслэн, зурж бүтээсээр ирсэн. Өнөөдөр бидэнд уламжлагдан ирсэн түүхэн зургууд түүний бодит дүр төрхийг илэрхийлж чадаж байгаа юу гэхчилэн маш олон асуулт бий.

Энэ талаар Шинжлэх ухааны доктор, профессор антропологич Д.Түмэн ярихдаа "Чингис хааны хөргийг залах нь маш чухал ач холбогдолтой. Дэлхий дахинаа Монгол Улсыг Чингис хаанаар төсөөлж, мэддэг болсон. Эш хөрөг гэдэг нь бодит хөрөг гэсэн үг. Түүхч, судлаачдын хувьд Хувилай хаан зарлиг гарган зуруулсан Тайваньд хадгалагдаж буй эш хөргийг илүү бодитой гэж үздэг. Тийм учраас ард түмэн зарлиг гаргасан эш хөргийг залах нь зүйтэй" гэдгийг хэлэв.

Дэлхий дахинаа Чингис хааны эш хөрөг хоёр байгааг эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг.  Тодруулбал, Хятадын нийслэл Бээжинд болон Тайваньд Чингис хааны эш хөрөг хадгалагдаж буй. Үндэсний их баяр наадмаар улс нийтээрээ залах зарлиг гаргасан хөрөг бол Тайваньд хадгалагдаж буй эш хөрөг юм.

Доктор, профессор, зохиолч Л.Дашням өмнө нь энэ талаар ярихдаа "Аль ч нийгэмд үлгэрлэж явдаг түүхэн бахархалт хүнийхээ дууриаллаар өөрийгөө засч, залж, нийгмээ өөдөн татдаг замналтай шүү дээ. Тийм болохоор Чингисийн дүрийг үргэлж харж байна гэдэг нь үүх түүхээ таньж, өрх гэрээ өөдөн татаж, үндэсний бахархал болгоно гэсэн үг.

Чингис хааны эш хөрөг Бээжин, Тайваньд байдаг. Хоорондоо яльгүй жаахан ялгаатай. Манай эрдэмтэн судлаачид ч эш хөргийг сайн судалж, жаахан өөрчилж зурсан тохиолдол бий" гэж байв.

Түүхч Д.Анхбаяр "Чингис хааны бурханчилсан эш хөрөг гэж байхгүй. Саяхан 2000 оны эхээр бурханч лам Г.Пүрэвбат Чингис хааны хөргийг бурханчилж зурсан байдаг. Гэхдээ Ерөнхийлөгчийн зарлигт Чингис хааны эш хөргийг зална гэсэн учраас Тайваньд хадгалагдаж буй хөргийг зална гэсэн үг" гэв.

Судлаачдын зүгээс Чингис хааны хөргийг явцуу утгаар бус аль болох түүхэн эх сурвалжтай эш хөргийг сүсэг бишрэлтэй залах нь чухал гэдгийг хэлж байна.

1 Сэтгэгдэл
Тайваньчууд бол цэвэр хятадууд юм. Монголчууд түүхээ хүртэл хятадаас авдаг маш өрөвдөлтэй.
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10