Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
МоАХ, Нийслэлийн 9 дүүргийн 3000 гаруй гишүүндээ Монгол Улсын баатар цолны дурсгалын батламж гардууллаа

 

МоАХ нь Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 209 дүгээр зарлигаар Монгол Улсын Баатар цолоор шагнагдсан юм. МоАХ-ноос шинэ цаг үеийг түүчээлэн нийгмийн шилжилтийн хүнд үеийг даван туулж, ардчиллын үнэ цэн, үр шимийг нь үр хойч, ирээдүй залуу үедээ өвлүүлэхийн төлөө тэмцэж ирсэн гишүүн бүр Ардчилсан хувьсгалын түүхэн ялалтын алдар гавьяаг хүртэх бүрэн эрхтэй хэмээн үзэж, Монгол Улсын баатар цолны дурсгалын батламжийг нийт гишүүддээ гардуулан хадгалуулах ажлыг өнгөрсөн оноос аймаг, сум бүрт шат дараатайгаар зохион байгуулж эхэлсэн юм.

XX зуунд Монголчууд гурван томоохон хувьсгалт өөрчлөлтийг туулж үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, нийгэм, улс төр, эдийн засгийн харилцаагаа бататган бэхжүүлсээр ирсэн билээ.

Цагаан морин жилийн хувьсгал буюу 1980-аад оны сүүлээр өрнөх болсон өөрчлөлт шинэчлэлийн давалгаа 1990 онд Монголын мянга, мянган залуусыг эгнээндээ нэгтгэн, дэвшилтэт өөрчлөлт, шинэчлэлтийг шаардсан цоо шинэ дуу хоолой болон түгж, олон ургалч үзэл санааг уралдуулан энх тайванч замаар Ардчилсан хувьсгалийг өрнүүлэн шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, сэргээн тунхагласан түүхтэй.

Монголын залуусын өрнүүлсэн Ардчилсан хувьсгалын үр дүнд нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамарсан хувьсгалт өөрчлөлт, шинэчлэлт, шилжилтийн үйл явц эхэлсэн. Нэг намын дарангуйллыг халж, ард түмний гарт эрх чөлөө, үүрэг хариуцлага, хувь заяаг нь хамтад нь атгуулсан юм. Коммунист дэглэмийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хэлмэгдэгсдийг цагаатгаж, үндэсний үзэл санаа, соёл уламжлалыг сэргээж, санагалзах эрхгүй байсан эх түүхээ сэргээн шинээр харж, тунгаах эрхтэй болсон билээ.

Хувийн өмчийг зөвшөөрч, зах зээлийн чөлөөт харилцааг хөгжүүлж, Монгол улс даяаршсан дэлхий ертөнцийн нэг хэсэг болсноор аль ч улс оронд зорчих, ажиллаж амьдрах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг тунхаглан, хөдөлмөрийн мөлжлөггүй шударга хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулсан юм.

Энэ бүх нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг шаардан тэмцсэн “Шинэ дэвшилт холбоо”, “Ардчилсан социалист хөдөлгөөн”, “Оюутны холбоо” зэрэг хөдөлгөөнүүдийг нэгтгэн манлайлж зохион байгуулсан ууган төрийн бус байгууллага Монголын Ардчилсан холбоог 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Баатар цолоор шагнасан юм.

Монголын Ардчилсан Холбоо нь өдгөө ардчиллын үйл хэрэгт залуу нас амьдралаа зориулсан ахмад үе, тэдний үргэлжлэл болох шинэ залуу гишүүдээс бүрдсэн нийгмийн хөгжлийн төлөөх институци болон өргөжөөд зогсохгүй нийгмийн үйл явц, ардчилал, шударга ёсны төлөө олон ургалч санаа, үзэл бодлыг илэрхийлэн идэвхтэй тэмцсээр байгаа монгол орны өнцөг булан бүрт салбар хороод бүхий хамгийн том бүтэцтэй олон нийтийн байгууллагын хувьд шинэ шатанд гарч хөгжсөөр байна.

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
АНУ болон хөрөнгөтөн улсууд хасгуудыг гадуурх мөн тэднийг байнга дээрэлх гэж халх монголчуудад хахууль өгч, Монголд иргэний дайн бөгөөд аллага зохион байгуулах гээд байгаа. Ийм хахуулийн мөнгөөр монголчууд баян улсуудад сурч, ажилладаг. Муу генийн хаядлууд болох америкчууд аа, бид та нарын бүх муу аргыг мэддэг шүү!
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10