Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Ц.Элбэгдоржийн зурвасыг “CNN” агентлаг онцлов
Ц.Элбэгдоржийн зурвасыг “CNN” агентлаг онцлов

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Бямба гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Путинд дайнаа зогсоох уриалга хүргүүлсэн. Тус уриалгыг дэлхийн хэвлэлүүд онцолжээ.

Тухайлбал, АНУ-ын томоохон мэдээллийн агентлаг “CNN” түүний зурвасыг “Монгол Улсын ерөнхийлөгч асан Путинд дайнаа зогсоохыг шаардав” гэсэн гарчигтайгаар мэдээлэв.

Украины “Ukrinform”, “Odessa journal”, Польшийн “Tvp world” цахим хуудсууд энэ тухай мөн мэдээллээ. “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандан Украины эсрэг дайнаа нэн даруй зогсоохыг уриаллаа. Путины зарласан цэргийн дайчилгаанаас зугтсан оросуудыг Монгол Улс хүлээн авахад бэлэн байна гэж мэдэгдэв” гэж “Ukrinform” хуудас бичжээ. Түүнчлэн Украины эсрэг дайн эхэлснээс хойш Орос дахь үндэстний цөөнх, ялангуяа Буриад, Тува, Халимаг хүмүүс хамгийн их хохирч байна гэж Ц.Элбэгдорж хэлснийг эш татан мэдээлжээ.

Дайнд тулалдахаар шахалтад орж буй хүмүүст зориулж мөн үг хэлжээ. “Украинчуудыг бүү бууд. Ах дүү нараа, хүүхэд хөгшчүүлээ бүү бууд. Эрх чөлөөг нь бүү үгүй хий. Украин оршин тогтнох бүрэн эрхтэй” гэж хэллээ.

Түүнчлэн Украины эрэлхэг ард түмэн болон ерөнхийлөгч Зеленскийд хандан үг хэлэв. “Таны эр зориг, манлайлалд баярлалаа. Дэлхийн шилдгүүд та нартай хамт байна. Та бол урам зориг. Та ялбал бүх ард түмэн ялна. Дарангуйлал үүрд үргэлжлэхгүй. Эрх чөлөөний төлөөх ард түмний нэгдмэл хүсэл үргэлж ялна. Слава хероям” гэжээ.

3 Сэтгэгдэл
Za ard irgeddee l buu gai boloosoi doo uuruu ch yahav
Дутуудорж оо, битгий хуцаад бай, чамайг далд санаатай АНУ-ын нохой гэдгийг хүн бүр мэддэг. Оросуудыг Монголд ирэхийг чи шийдээгүй. Монголд ирсэн оросуудыг мөн Буриадуудыг дагаад болон хянаад байгааг чинь мэднэ шүү.
энэнд падгүйээ гай болохгүй шиг өмхий амаа хамхиад суувал зүгээрсэн
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10