Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Хандив авч хүүхэд элсүүлсэн гэх захирлуудыг шалгаж эхэллээ

 

Баянзүрх дүүрэг дэх ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадулам, БХЯ-ны харьяанд байдаг, ҮБХИС-ийн дэргэдэх “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ нарыг сурагчдын эцэг эхчүүдээс мөнгөн хандив авсан үндэслэлээр өчигдрөөс албадан саатуулж шалгаж эхэллээ. 

Цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн даваа гаргаас эхлэн нийслэл дэх ерөнхий боловсролын хэд хэдэн сургуулийн захирлыг шалгаж эхэлсэн бөгөөд хууль, дүрэм, журам зөрчсөн нь баримтаар нотлогдож буй дээрх хоёр хүнийг саатуулсан байна. Баянзүрх дүүрэг дэх 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадулам 2022-2023 оны хичээлийн жилд нэмэлт элсэлт хэмээн тойргийн бус хүүхдүүдийг хандивын анги гэх нэрийн дор сургуульдаа оруулж эцэг, эхчүүдээс нь мөнгө авсан нь тодорхой болсон аж.

Түүний гэрт хийсэн нэгжлэгээр багагүй хэмжээний мөнгө гарсан гэдгийг ч эх сурвалжууд мэдээлэв. С.Лхагвадулам өмнө нь НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад 2021 оны аравдугаар сард тус сургуулийн захирлаар томилогдсон юм.

ҮБХИС-ийн дэргэдэх “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал, дэд хурандаа Д.Бат-Эрдэнийн тухайд батлан хамгаалах салбарын эрх мэдэлтэй генерал, хурандаа нарын хүүхдүүдийг ямар нэгэн шалгалтгүйгээр сургуульдаа элсүүлсэн атлаа цэргийн сургуульд суралцах хүсэлтэй жирийн иргэдийн хүүхдүүдийг оруулахдаа хандивын мөнгө авсан гэнэ.

Түүний албан өрөөнд ЭЦА-ныхан нэгжлэг хийгээд эд мөрийн баримт байж болзошгүй багагүй хэмжээний мөнгө хураасан аж. Тэрбээр Л.Болдыг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад туслах нь байсан, Гадаад харилцааны сайд болоход нь дагаж тус яам руу шилжин яваад эргээд БХЯ-нд ирж ажилласан, тус сургуулийн захирлаар томилогдоод удаагүй нэгэн аж. БХЯ-ныхан түүнийг анги салбарт төдийлөн ажиллаж үзээгүй атлаа асар хурдан цэргийн цолуудыг авсан хүн гэж ярьдаг юм.

Боловсрол, шинжлэх ухааны болон Хууль зүйн сайд нар ерөнхий боловсролын сургуулиудын 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийг хэл амгүй зохион байгуулахаа мэдэгдэж, хяналт шалгалтаа сайжруулсны дүнд ийнхүү хандив нэрээр хахууль авсан байж болзошгүй захирлуудыг илрүүлж буй бололтой.

эх сурвалж: tac.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10