Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банк мерчант үйлчилгээний хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна МАН-ынхан Ерөнхийлөгчид генсекээ “өгөх”-өөр тохирчээ Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргав “ХАНХ СУМЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2040)”-Г ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОН “ХӨВСГӨЛ НУУРЫН ХАМГААЛАЛ, ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР БОЛОН ХИЛ ОРЧМЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛУУД” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийв Дансны хуулга, тодорхойлолтоо блокчэйн сүлжээг ашиглан авах боломжтой боллоо С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа эзэмшигч болох 14 мянга орчим захиалга ирээд байна "Автомашин ачилтын журамд өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн ч ХЗДХЯ хүлээж аваагүй" Хятадын хотуудад олныг хамарсан жагсаал болж, Ши Жиньпин, Коммунист намыг огцрохыг шаарджээ
Ипотек биш орон сууцны өндөр хүүтэй зээлийг шалгуурын дагуу олгож байна

Орон сууцны үнэ жил ирэх бүрд өсч байгаатай холбоотой байранд орох хүсэлтэй иргэд боломжтой бол зээлд хамрагдах хүсэлтэй болсон. Тиймээс Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах, иргэдийн амьжиргаанд тохируулан ипотекийн зээлийн хүүгээ зургаан хувь болгосон. Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгосон нь орон сууцны худалдааны эрэлтийг нэмэгдүүлсэн ч арилжааны банкууд өнгөрсөн тавдугаар сараас зээл олголтоо хязгаарлаад байгаа. Тодруулбал, зарим банк ипотекийн зээлд хамрагдах иргэдийн хүсэлтийг авч байгаа бол зарим нь эхний хүсэлтүүдийг шийдвэрлэх хүртэл зээл олголтоо бүрэн зогсоожээ.

Учир нь, Монголбанкнаас олгох санхүүжилтийн хэмжээ бага байгаа тул иргэдийн хүсэлтийн хүлээлгийн хугацаа багадаа 3-4 сар болж буй аж.

Монголбанкнаас өчигдөр /2022.10.03/ хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулж, холбогдох журам, гэрээнд тусгасан байна. Тухайлбал,

  • Ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр 2022 оны аравдугаар сараас эхлэн санхүүжүүлэх,
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотод 150 сая төгрөг, орон нутагт 100 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,
  • Орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргаж болохоор тус тус шийдвэрлэсэн болохыг мэдэгдсэн.

Гэвч ийнхүү хөнгөлөлттэй зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсан ч арилжааны ихэнх банк зээл олголтыг хязгаарлаад байгаа. Харин ипотек биш орон сууцны өндөр хүүтэй зээлийг шалгуурын дагуу олгож байна. Тодруулбал, арилжааны банкууд урт хугацаатай зээл олголтыг өнгөрсөн гуравдугаар сараас хязгаарлалттай олгож буй. Гэхдээ тавдугаар сараас хойш орон сууцны зээл болоод ипотекийн зээл, цалингийн зээл, зарим урт хугацааны зээлийг арилжааны банкууд хязгаарлаж наймдугаар сараас хэвийн олгохоо мэдэгдээд байсан. Гэвч энэ сард ч мөн арилжааны банкууд зээл олгохгүй байгаа бөгөөд хэзээнээс хэвийн олгох нь одоогоор тодорхойгүй байна.

Эдийн засагчдын хэлж буйгаар иргэд банканд хадгаламж байршуулах нь багассан учраас зээл олголтын эх үүсвэр тасалдаж, зээл олгохгүй байхаас өөр сонголтгүй болсон.

Ирэх 11-12 дүгээр сард эдийн засаг улам хүндэрч, арилжааны банкууд он дуустал зээлд хязгаарлалт тогтоох эрсдэлтэйг хэлж байгаа юм. Тиймээс банкуудтай холбогдоход тодорхой заасан хугацаа байхгүй ч зээл олголтын материал хүлээж авахгүй байгааг онцоллоо.

Эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН:

-Санхүүгийн зах зээлд нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч түүнд нийцсэн хариу үйлдэлд суурилдаг. Иймээс банкууд зээл хязгаарласан гэхээсээ илүү хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон гэвэл арай илүү үнэнд нийцэх байх.

Макро эдийн засгийн байдал, бизнесийн орчин, иргэдийн амьжиргаа гээд бүх л нөхцөл байдал зээл олголтын эсрэг чиглэлд байна.

Энэ нь зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Нөгөө талаар эх үүсвэрийн нөхцөл байдал ч таатай бус байна. Мөнгөний захын үзүүлэлтүүд болох мөнгөний нийлүүлэлт, хадгаламжийн статистик үүнийг харуулж байна. Иймээс эдийн засгийн нөхцөл байдал нь санхүүгийн зах зээлийг болгоомжлох, хязгаарлах нөхцөл байдалд орох суурь болсон. Иймд банкууд ч гэсэн өөрөө бизнесийн байгууллага тул томоохон эрсдэл бий болгохоос сэргийлж байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Энэ байдал нь эдийн засаг сэргэхийн хэрээр эргээд хэвийн болох боломжтой.

ОЛГОЛТ БАГА Ч ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХУВЬД ШАЛГУУРЫН ДАГУУ МАТЕРИАЛЫГ БҮРТГЭЖ БАЙГАА

Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй олон мянган өрх байгаа ч зээлийн материалыг зарим банк авахгүй байгаа гэх. Тус зээлийн хувьд хэдийгээр бага хувийн хүүтэй ч хамрагдах магадлал жил ирэх бүрт багасч байгаа аж. Арилжааны банкуудын өгсөн мэдээллээр 160 сая төгрөг хүртэлх хэмжээтэй 30 жилийн хугацаатай зээл нь орон сууц барьцаалсан хувь банкнаас гаргадаг зээлээс хүүний төлбөр харьцангуй бага. Учир нь орон сууцны зээл буюу байр барьцаалсан зээл нь жилийн 18 хувийн хүүтэй дээд лимит нь 100 хүртэлх сая төгрөг байдаг байна. Тиймээс ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа урт ч хүсэлт өгөх иргэд багасахгүй байгаа аж.

Ачаалал, хүсэлт өгсөн иргэдийн материалыг хянах зэргээс шалтгаалж “Хаан” болон “Худалдаа хөгжлийн банк” тодорхой хэмжээний хязгаарлалтаа өнөөдрийг хүртэл цуцлаагүй байгаа аж. Харин “Төрийн банк”, “Голомт”, “Хас” банкны тухайд  иргэдийн материал хүсэлтийг хүлээж авч байгаа гэв.

Гэхдээ банкууд материалыг авсан ч хамгийн багадаа 2-3 сар хүлээх шаардлагатай гэлээ.Учир нь Covid-19-ийн нөхцөл байдлаас болоод ипотекийн эргэн төлөлт энэ оныг дуустал хойшлуулсантай холбоотой санхүүжилтийг зогсоогоод буй. Гэхдээ Монголбанкнаас тус зээлийг зогсоох, иргэдийн хүсэлтийг авахгүй байх шийдвэр, тушаал гаргаагүй төдийгүй хөнгөлөлттэй зээлийн нөхцлийг шинэчлэн батлаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан