Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банк мерчант үйлчилгээний хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна МАН-ынхан Ерөнхийлөгчид генсекээ “өгөх”-өөр тохирчээ Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргав “ХАНХ СУМЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2040)”-Г ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОН “ХӨВСГӨЛ НУУРЫН ХАМГААЛАЛ, ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР БОЛОН ХИЛ ОРЧМЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛУУД” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийв Дансны хуулга, тодорхойлолтоо блокчэйн сүлжээг ашиглан авах боломжтой боллоо С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа эзэмшигч болох 14 мянга орчим захиалга ирээд байна "Автомашин ачилтын журамд өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн ч ХЗДХЯ хүлээж аваагүй" Хятадын хотуудад олныг хамарсан жагсаал болж, Ши Жиньпин, Коммунист намыг огцрохыг шаарджээ
Монголын уур амьсгалд хамгийн тохиромжтой нь шинэс буюу хар мод

​​​​​​​Монголын уур амьсгалд хамгийн тохиромжтой нь шинэс буюу хар мод

“Бүх нийтээр мод тарих өдөр” 10 дугаар сарын 8-нд тохиож байна. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай. Та энэ өдөр мод тарихаар шийдсэн бол дараах зөвлөмжийг хүргэж байна.

Мод нь дуу чимээг бууруулж, хүчилтөрөгч ялгаруулан нүүрстөрөгчийг хуримтлуулж, агаарыг цэвэршүүлж, хөрсний элэгдэл, бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой. Хэрвээ та мод тарихаар шийдсэн бол хамгийн түрүүнд тарих газраа зөв сонгох шаардлагатай. Таны тарих мод өндөр ургах эсвэл өргөн цар хүрээтэй ургахаар бол үндэсний тэлэлт мөчрийн урт зэргийг тооцоолон бусад зүйлс саад болохооргүй газрыг сонгох нь чухал. Мод тарих хугацаа нь хаврын улиралд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 25, намрын улиралд есдүгээр сарын 20-ноос аравдугаар 10-ны хооронд байдаг.

Модыг хэрхэн зөв тарих вэ?

Хамгийн эхэлж модны нүхийг 70см-90см голчтой, 50см-80см гүнтэй ухаж бэлтгэнэ. Хуучин шороог болж өгвөл хэрэглэхгүй байх нь чухал. Учир нь хуучин бохир, үржил шимгүй, бүтцээ алдсан шороо шинэ суулгацыг цааш ургаж төлжихөд хангалттай шим тэжээл өгч чаддаггүй аж. Иймд мод тарихад хэрэглэгдэх хар шороо, элс, 2-3 жил өнжсөн хөх бууц зэргийг бэлтгэх шаардлагатай. Мөн мод тарих хүрз, жоотуу, шуудай, хувин зэрэг багаж хэрэгсэл, ус зэргээ бэлдсэн байх нь чухал.

Үүний дараа мод тарих нүхэндээ 50 хувьд нь хар шороо, 30 хувьд нь элс, 20 хувьд нь хөх бууц сайтар хольж хөрсөө бэлдэнэ. Бэлдсэн хөрсний гол хэсэгт модныхоо үндсийг тараан байрлуулж, шороогоор хучиж, шороог нягтруулж, агаар орохгүйгээр чигжиж өгнө. Тарьсан модны үндэс нугалраагүй шулуун, үндэсний үзүүр доош чиглэсэн байх ёстой. Тарьц, суулгацыг нүхний ёроолд хэтэрхий гүн суулгаж болохгүй. Модны үндэсний хүзүү нүхний ирмэгийн төвшнөөс 10-15 см доор байрлах нь зөв.

Усалгаа хийх:

Мод, сөөгийг ургуулахад хамгийн чухал зүйл бол усалгаа юм. Модыг тарьсан өдөртөө 50-60 литр, сөөгийг 20-30 литр усаар заавал услах шаардлагатай. Усалгааг өглөө, орой хийдэг. Анх суулгасан модны иш орчим хэт даралттай усаар усалж болохгүй. Усалгааг нүхний дотор талын ханыг дагуулан зөөлөн услах хэрэгтэй.

Мод сонгож авахад анхаарах зүйлс:

  • Манай улсын уур амьсгалд хамгийн тохиромжтой мод бол шинэс буюу хар мод. Шинэс нь шилмүүс моднуудаас агаарын бохирдол, тоосонцрыг өөртөө шингээдэг, арчилгаа бага шаардагддаг мод юм
  • Суулгацын гадна талын өнгө байдал хэвийн холтос, үйс нь шалбарч гэмтээгүй, өвчин хортонд нэрвэгдээгүй, нахиа нь ургах хугацаанаасаа өмнө задраагүй
  • Үндэс жигд ургасан салаалалт сайн байх
  • Иш нь тэгш, бүдүүн бие дааж ургах чадвартай, эгц шулуун гэмтээгүй байх шаардлагатай.

Намар тарьсан мод гадаад орчноо илүү мэдэрч чаддаг учраас сайн ургадаг давуу  талтай аж. Учир нь намар тарьсан модны үндэс орчин нөхцөлөө 6 сарын турш мэдэрч хавар болоход тухайн газартаа зохицсон, нахиалахад бэлэн болсон байдаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан