Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
И.Мөнхжаргал: Шүүх хуралдаа оролцож гомдлоо тайлаач Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалаан

И.МА

Өнөөдөр /2022.10.05/ Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох Шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13:30 цагт боллоо. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь МАН-ын нэр хүндэд халдсан хэмээн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эрүүгийн хэрэг үүсгээд 2 жилийн хугацаа өнгөрөөд байна. 
2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шүүхийн шийдвэрийг биелүүлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ж.Эрхэмбаатарыг томилон итгэмжлэл гаргасан байна. Гэвч өнөөдөр МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд оролцсон боловч МАН-ын зүгээс шүүгчээс татгалзаж, шүүх хурал тодорхойгүй хугацаагаар 4 дэхь удаагаа хойшиллоо. Өмнө нь уг шүүх хурал нэхэмжлэгч талаас хамааран 3 удаа хойшлоод байсан юм. 
Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1 дүгээр заалтад шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралд хүрэлцэн ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулж болно гэж заасан байдаг. Харин уг үйлдэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болдог гэж хуулинд заажээ. Энэ тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирэх, шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, эсхүл шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан бол хувь хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг байна.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал шүүх хурлын дараа хэлэхдээ, “Энэ шүүх хурал залхаан цээрлүүлэх үйл ажиллагаа болж байна. МАН-ын нэр хүнд гэж ямар нэр хүнд байнаа, бараг хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Гомдсон бол гомдлоо ирээд шүүхээр шийдүүлчих хэрэгтэй. МАН ямар нэгэн аргаар шүүхийг байнга хойшлуулж байна. Би товлосон цаг хугацаа бүрт нь ирж шүүх хуралдаа оролцоод, бүртгүүлээд явж байна. Д.Амарбаясгалаан, Л.Оюун-Эрдэнэ ээ, одоо болсон юм биш үү? Шүүх хуралдаа оролцож гомдлоо тайлаач! Ард түмний амьдрал хэцүү байхад тоглоом хийгээд суугаад байж болохгүй” гэлээ.

1 Сэтгэгдэл
Үнэхээр хохирчихоод байгаа юм бол шүүх хуралдаа орооч Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нар аа!!! Яасан их тоглоомтой гарууд вэ? МАН-ын нэр хүнд ч гэж үхсэн баас нь байдаг юм, махан толгойнууд аа?!!!
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10