Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татуулахаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ

Монгол Улсын иргэн Э.Түвшинбаяраас ХНХЯ-ны сайд асан Д.Сарангэрэл Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахаар өчигдөр (2022.10.04) Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцэд ханджээ.

Мэдээлэл гаргасан иргэн Э.Түвшинбаярт Өмгөөллийн “Монгол элч консалтинг” ХХН-ийн өмгөөлөгч нараас хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллахаар болсон байна.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2022.09.26-ны өдөр зохион байгуулсан “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлэгт Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны сайд асан Д.Сарангэрэл оролцож Нийгмийн халамжийг зорилтот бүлэг рүү шилжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын арга хэмжээ” сэдэвт илтгэл тавихдаа “...ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг “...улны айл...” гэж нэрлэдэг хэмээн мэдээлэл хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн үндэслэлээр иргэн мэдээлэл гаргасан байна.

ХНХЯ-ны сайд асан Д.Сарангэрэл нь өөрийн хэлсэн үгээрээ Монголын ард түмнийг ялгаварлан гадуурхаж, хүний эрх, эрх ашиг сонирхлыг зөрчсөн, цаашлаад Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцсан, Үндсэн хууль зөрчсөн Улсын Их хурлын гишүүнийг эгүүлэн татуулах гэсэн дүгнэлт гаргуулахаар ханджээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10