Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"АН-д И.Мөнхжаргал гэх хүн нарийн бичгийн даргаар ажилладаггүй болно” гэж С.Эрдэнэ мэдэгджээ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ И.Мөнхжаргалыг МАН-ын ЕНБД-ын Д.Амарбаясгалангийн нэхэмжлэлтэй эрүүгийн хэрэгт холбогдуулан шүүх хурал зарлагдсан гэх мэдээлэл бий. Тэгвэл С.Эрдэнэ өөрийн Facebook хуудастаа “АН-д И.Мөнхжаргал гэх хүн нарийн бичгийн даргаар ажилладаггүй болно” гэх мэдээллийг нийтэлжээ. 

Тэрбээр,ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн гомдолтой Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх гэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж байна. 

Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудад заасан үндэслэл журмын дагуу Улсын дээд шүүхэд бүртгүүлэн албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа Ардчилсан намд И.Мөнхжаргал гэх хүн нарийн бичгийн даргаар ажилладаггүй болно. Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолыг үндэслэн И.Мөнхжаргалыг намаас 4 жилийн хугацаатай хасахаар шийдвэрлэсэн болохыг албан ёсоор мэдээлж байна гэжээ. 

Сонирхуулахад,өнөөдөр /2022.10.05/ Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал, МАН-ын нэр хүндэд халдсан гэх хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох ажээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан