Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх Ж.Бат-Эрдэнийн жилийн орлого 2021 онд огцом өсчээ
 
Өчигдөр оройноос эхлэн нийгмийн сүлжээнд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ саатуулагдсан талаарх мэдээлэл тархаад байна. Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдын албан тушаалыг хашиж байхдаа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилд бусдад давуу байдал бий болгосон, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн байгаа юм.

Тэгвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн 2021 оны хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлэв. Ж.Бат-Эрдэнийнх 2021 онд жилийн 800 гаруй сая төгрөгийн орлого олсон байна. 2020 онд тэднийх жилийн 100 хүрэхгүй сая төгрөгийн орлого олж байсан бол ийнхүү огцом нэмэгдсэн байх юм. Тодруулбал, Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн гишүүд 2021 онд гэнэт 700 гаруй сая төгрөгийн орлого олсон байгаа юм. Мөн Ж.Бат-Эрдэнийнх 300 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай байсан бол 2021 онд орон сууцаа 700 сая төгрөгөөр үнэлжээ.

Өчигдрөөс оройноос эхлэн цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдахаар ачигдсан Ж.Бат-Эрдэнэ цагаан дээр хараар бичсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс өөрөөр хэрхэн ямар байдлаар хөрөнгөжсөн гэдэг нь удахгүй ил болох биз. Мэдээж ойрын өдрүүдэд гишүүн асан Ж.Батзандангийн нүүр хуудас уур омгоор дүүрэн байх нь тодорхой болж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10