Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Л.Мөнхбаясгалан: Хүүк намайг буудна гэсэн…

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсаар ийнхүү дурсамжаа хүргэлээ. Тэрбээр:

"Тээр жил намайг сонинд ажиллаж байхад одоогийн энэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын сайдын албанаас дөнгөж буучихсан байсан цаг. Ми8 нисдэг тэрэгний ослоор 14 залуу амиа алдав. Нисдэг тэрэг сураггүй болсон яг тэр өдөр Хүүкийн төрсөн өдөр болж сайд дарга нар архидаж таарахгүй юу. Энэ тухай би бичив ээ. Өглөө утас дуугарлаа Хүүк ярьж бна. “Би чамайг ёстой буудаж ална аа” гэж байна. Тоосонгүй. Тэр ч буудсангүй, би ч буудуулсангүй өнөө хүрэв. Тэр цагаас хойш би ч Хүүкийг зөндөө л “намнасан”. Тэр ч олонтаа л бухимдсан. Хаяа таарахаараа мэндтэй устай инээлдэж уулзаад л явдаг юм. Нэг удаа миний зохион байгуулсан арга хэмжээнд ирээд тайзан дээр гарч үг хэлэхдээ “ Энэ Мөнхбаясгалан намайг хэвлэлээр хүмүүжүүлсэн хүн дээ” гэж ёжлож билээ. Энэ нь амар шүү дээ. Ер нь хоёрын хооронд зан улс төрд хэрэггүй. Сэтгүүлчдэд бүр ч хэрэггүй зан. Саяхан Ж.Сүхбаатар сайдыг замын түгжирэлтэй холбоод “ маанаг” гээд биччихлээ. Мань эр над руу мессеж бичсэн. Мэдээж баярлалаа гээгүй. Дажгүй, надад лав таалагдсан. Номтойбаяр бас тийм. Түргэн зантай түрийндээ хутгатай буриад залуу. Үг сайн даана, шүүмж хүлээж авна. “ Номтойбаяр бол МАН ын бэлэн мөнгөний машин” гээд биччихлээ. Маргааш нь танихгүй утаснаас залгаж бна. Авлаа. “ сайн уу эгч, би нөгөө бэлэн мөнгөний машин бнаа… та яг голоор нь олоод хэлчихлээ.” гэж билээ. Харин шальчигарууд бас бий бий… мессеж бичсэн, ярьсан заналхийлсэн болгоныг дэлгээд явбал би лав Монголын улс төрийн 80 хувийг бужигнуулах байсан бизээ. За зүгээр биччихлээ. Насаараа шахуу Хүүкийг “ оролдсон” би “ долоосон” нэр нэг удаа зүүвэл дажгүй шүү хэхэ" гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10