Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Байгалийн түүхийн музейн ажил 2023 онд эхлэх үү?

Байгалийн түүхийн музейн барилгын суурин дээр одоогийн “Чингис хаан” музей барих ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Ийнхүү олны шүүмжлэл дагуулсан музейн байгуулалт хоёр жил гаруй үргэлжилж өчигдөр /2022.10.11/ сүр дуулиантайгаар нээлтээ хийв.

Харин нураасан Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөөд буй. Гэвч өнөөдрийг хүртэл музейн барилгыг барих хүчин чадалтай компани шалгарсангүй. Цаасан дээр мөрөөдөл төдий хэвээрээ. Соёлын сайд Ч.Номин "Чингис хаан" музейн нээлтийн үеэр "Байгалийн түүхийн музейн ажлыг 2023 онд эхлүүлнэ" гэж ам алдсан юм.

Байгалийн түүхийн музейн цогцолборын тендер таван удаа буцаж, бүтээн байгуулалтын ажил “гацсан”. Уг цогцолборын төсөвт өртгийг анх 120 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн ч 94.4 тэрбум төгрөг болж батлагдсан байдаг.

Зураг төслийг нь 2020 оны гуравдугаар сард “Хатанбаатар” гэх компани гүйцэтгэж, хуучнаар БСШУЯ-д хүлээлгэн өгсөн гэдгийг албаныхан хэлж байсан юм.

Одоогийн музейн суурь, үндсэн карказ  болох 140 метрийн урттай, 56 метрийн өргөнтэй барилгын ажлыг өмнө нь “Шинэхэн групп” ХХК өөрсдийн хөрөнгөөр нийт 25 тэрбумын өртгөөр гүйцэтгэжээ. Тус компани Японы хөрөнгө оруулалтаар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор барихаар болж, төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн 7.4 га талбайг таван жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон байдаг.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Их тэнгэрийн аманд байрлах төмөр карказыг “Шинэхэн групп” компаниас худалдан авах мөнгийг улсаас бүрэн төлөөгүй байгаа аж. Мөн зураг төслийг нь гаргасан “Хатанбаатар” компанийн төлбөрийг нь ч төлөөгүй сурагтай. Хэрвээ эдгээр асуудлыг шийдвэрлэчихвэл ирэх 2024 онд Монголын түүхэнд байгаагүй хамгийн том музейг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаагаа албаныхан хэлж байв.

Учир нь 2024 онд Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 100 жилийн ой тохионо. Тиймээс Азидаа шилдэгт орох музейг ашиглалт оруулах мөрөөдөл байгаа юм.

Шинэ Байгалийн түүхийн музейн цогцолбор нь гурван хэсэгтэй. Нийтдээ 12 төрлийн танхим, 540 автомашины зогсоолтойгоос гадна найман эх үүсвэрээс орлого олох боломжтойг тус музейн захирал асан Н.Зоригтбаатар онцолж байсан удаатай.

Тэрбээр “Байгалийн түүхийн музейн сан хөмрөг 13 мянга орчим үзмэртэй. Шинэ цогцолбор барьж дуусахад үзмэрүүд нь бэлэн. Хуучин Байгалийн түүхийн музейн 0.5 га газраас 6.6 га буюу 20 дахин том талбайтай бөгөөд цэвэр үзмэрийн талбай нь 40 мянган м/кв хүчин чадалтай” гэдгийг хэлж байв.

Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр хоёр музей нэгдсэн. Үндсэндээ 2019 оны наймдугаар сарын 1-нээс Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейнхэн сан хөмрөг, ажилтнуудтайгаа нүүсэн.

Тус музейн захирал Н.Зоригтбаатар гавьяаныхаа амралтыг авч, түүний оронд Монголын үндэсний музейн хэлтсийн дарга И.Будбаяр томилогдон ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан