Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Дундговь аймагт байгуулсан "Ид шидийн орон"-ыг өнөөдөр нээлээ


Дундговь аймагт байгуулсан "Ид шидийн орон"-ыг өнөөдөр нээлээ

“Лантуун дохио” ТББ-аас санаачлан хэрэгжүүлдэг “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн гурав дахь салбарыг Дундговь аймгийн Сайнцагаан суманд байгуулж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. 

“Лантуун дохио” ТББ-аас:

“Ид шидийн орон Дундговь төсөл нь орон нутагт хэрэгжиж буй анхны жишиг төв бөгөөд 2022 оны гуравдугаар сард 21 аймаг руу тендер зарлаж, гурван шатны шалгаруулалтаар Дундговь аймаг шалгарсан. Төслийг Гэрэлтдэг ертөнц ТББ-ын залуус, Лантуун Дохио ТББ-тай хамтран босгосон юм. 

4000 хүүхэд зургаан чиглэлийн 18 төрлийн сургалт, 10 төрлийн хөтөлбөр, клубт хамрагдах боломж, нөхцөл бүрдэж байна.

Бид төслөө 2022 оны тавдугаар сарын 1-ний өдөр эхэлж одоогоор барилга бүтээн байгуулалт 95%, санхүүжилт 85%-тай үргэлжилж байна. Орон нутгийн анхны төвөө нээх гэж буй нээлттэй өдөрлөгийн зорилго нь эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл дэмжсэн, төсөлд хандив өргөсөн олон мянган хандивлагчдадаа талархах, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа нээлттэй дэлгэн үзүүлэх юм. Мэдээж тус арга хэмжээ хүн бүрд нээлттэй бөгөөд аравдугаар сарын 12-16-ны хооронд өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд буюу 5 өдөр үргэлжилнэ.

Бид ердөө энэ оны тавдугаар сард тоос бужигнасан хоосон газар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд ердөө таван сарын дотор барилгын танилцуулга хийх хэмжээнд хүрч ирээд байна. Хөтөлбөрийн хувьд аль ч өдөр ямар ч цагт ирсэн яг адилхан агуулгатай ба Ид шид хэрхэн бүтсэн бэ? цуврал баримтат кино, баримтад гэрэл зургийн үзэсгэлэн олон мянган номтой “Шидэт кафе” болон бусад бүтээн байгуулалтыг үзэж сонирхох боломжтой.

Тус төслийн бодит өртөг нь нийт 953 сая төгрөг бөгөөд дотор тохижолттойгоо хамт 100 хувь бүрэн хийгдэж дуусахад одоо 87 сая төгрөг дутуу байна.

Мөн та ид шидтэй ах эгчээр бүртгүүлэн, хандивын худалдан авалт хийж Ид шидийн орныг дэмжээрэй. Ид шидийн орон Дундговь төв баригдсанаар 4000 хүүхэд зургаан чиглэлийн 18 төрлийн сургалт, 10 төрлийн хөтөлбөр, клубт хамрагдах боломж нөхцөл бүрдэж байна.

Барилгын бүтээн байгуулалтаас гадна бүрэн хэмжээний тоглоомын талбай, спортын талбай, 10000 гаруй модтой төгөл зэрэг маш чухал хөрөнгө оруулалтыг олон нийтийн дэмжлэгтэйгээр бүтээлээ. Тус төслийн бодит өртөг нь нийт 953 сая төгрөг бөгөөд дотор тохижолттойгоо хамт 100 хувь бүрэн хийгдэж дуусахад одоо 87 са төгрөг дутуу байна. Хүүхэд бүхэн инээнэ Ид шидийг бүтээнэ" хэмээн урилгадаа бичсэн байна.

Зургийг: Фэйсбүүкээс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан