Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Б.Энхбаяр: Татварын асуудлаар яагаад шүгэл үлээж болдоггүй юм

 

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  ХЗДХЯ-наас өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн тухай хуулийг хэлэлцлээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Сангийн яамнаас тус хууүлийн төсөлд ирүүлсэн саналыг шүүмжлэв.  Тэрбээр " Татварын асуудал дээр шүгэл үлээж болохгүй гэдэг саналыг яахаараа татварынхан ирүүлж байгаа юм бэ.  Авлига авах гэж байгаа юм уу.  Зөрчлийн хуулийн хяналтаас гарсан. Татвар тавих ёстой юу үгүй юу гэдгээ татварынхан зөвхөн өөрсдөө шийддэг. Ямар ч хөндлөнгийн оролцоо оруулахгүй гэж байгаа. Олон нийтэд мэдээлэл өгдөггүй. Хаалттай. Дандаа хуулийн хулгайгаар юм хийнэ.  Яагаад хэнээр ч хянуулахгүйгээр татварын асуудлыг бид шийднэ гээд байгаа юм бэ. Цаана нь ямар эрх ашиг байна вэ. Хэдэн зуун тэрбум төгрөгийн татварын акт Сангийн сайдын дур зоргоор шийдэгдэж байна. Энэ чинь авлига. Татварын асуудлаар шүгэл үлээж болохгүй гэсэн саналыг яаж ирүүлж чадаж байна вэ" гэсэн юм.

2 Сэтгэгдэл
Татвар төлөлтөөс зугтсан, татвараа нуусан асуудал бол улсад их хэмжээний хохирол учруулдаг, давхар мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байдаг тул энэ асуудлаар шүгэл хүлээх нь харшлах зүйл үгүй. Харин 1996 оноос 2010 аад онд татвараа нуусан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн шинж бүхий үйлдлийн талаар мэдээллийг Татварын ерөнхий газарт авч, хэрэв тэр нь батлагдвал, тодорхой хувиар урамшуулал олгодог хууль эрх зүйн тогтолцоо үйлчилж байсан.Энэ бол харин ч зөв ажиллагаа гэж үзэж байна.
шүгэл үлээх гэж яг юу гэсэн үг вэ.Хуучин нийгмийн үед бүх хүн нэг нэгнийгээ хянаж мэдээлдэг асуудлыг хуулчилж байгаа хэрэгүү.Манай монголчууд ч нэгнийхээ мууг үзэх дуртайдаа.Алсдаа монголчууд байхгүй болж энэ газар нутаг хэн нэгнийх л болно доо.Шадны захиалгын хууль биш байгаасай.Төр шийтгэж бас өршөөдөг л байх даа
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10