Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
"ГЭРЭЭТ АЖИЛЧДААС ЭРХ НЬ ЗӨРЧИГДСӨН ТАЛААР ГОМДОЛ ИРЭЭГҮЙ" гэжээ

Монгол эмэгтэйд хүч хэрэглэсэн солонгос иргэн зодож байгаа бичлэг өчигдөр /2022.10.16/ цахим хуудаст гарсан. Энэ асуудал яагаад үүссэн, тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа эсэхийг тодрууллаа.

Одоогийн байдлаар бичлэгийг хянаж, хуулийн байгууллагад шалгуулахаар өгснийг Өмнөд Солонгос дахь Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр, бичлэгт гарч буй солонгос иргэд цэвэрлэгээний компанитай бөгөөд түр хугацаанд ажиллах хүмүүсийг авч ажиллуулдаг байна. Өчигдөр болсон асуудал нь үл ойлголцлоос болсон гэх тайлбарыг өгчээ. Тодруулбал, айл болон үйлдвэр, оффис цэвэрлэдэг компанийн эзэд ажилчдадаа шаардлага тавьснаар маргасан аж. Тийнхүү шаардлагыг нь хүлээж аваагүй учир монгол эмэгтэйн биед халдсан гэх тайлбарыг солонгос эмэгтэй өгчээ. Тухайн үед цагдаа дуудаагүй байна.

"ГЭРЭЭТ АЖИЛЧДААС ЭРХ НЬ ЗӨРЧИГДСӨН ТАЛААР ГОМДОЛ ИРЭЭГҮЙ"

Асуудал үүссэн компанид 10 хүртэлх монгол хүн ажилладаг бөгөөд гэрээний ажилчид биш гэдгийг эх сурвалж онцлов.

Цар тахал, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж хөдөлмөрийн гэрээгээр гадаадад ажиллах сонирхолтой иргэдийн тоо нэмэгдсэн. Тэр дундаа Өмнөд Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэн олон байдаг. Өмнөд Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын холбогдох хэлтэс хариуцдаг.

Цахим хуудаст зарим хүн тус зодуулсан эмэгтэйг гэрээт ажилчин байж болзошгүй гэж бичжээ. Энэхүү мэдээлэл үнэн эсэхийг ХНХЯ-ны харьяа БНСУ дахь хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс  тодруулахад "Гэрээт байгууллага, ажилчдаас эрх нь зөрчигдсөн гэх гомдол, санал ирээгүй" гэлээ.

Мөн тус улс дахь Гадаадын иргэдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагаас асуухад "Тухайн хохирогчтой холбогдож, уулзахаар мэдээлэл авч байна" гэв. Ямартай ч цахим хуудаст тавигдсан бичлэгийн дагуу холбогдох байгууллагууд анхааралдаа авч, шалгах ажиллагааг эхлүүлж буй аж. Гадаад харилцаанаас яамнаас өгсөн мэдээллээр, БНСУ-ын Цагаачлалын албаны 2021 оны жилийн эцсийн тайлан статистикаа Монгол Улсын 36 мянга 950 иргэн оршин сууж байгаагаас 16 мянга гаруй нь хууль бусаар оршин сууж байна. Энэ нь нийт оршин суугаа иргэдийн гуравны нэг гэсэн юм.

4 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
Хамгийн их уншсан