Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Цагдаагийн алба хаагч, төрсөн дүүтэйгээ хамтарч байрны мкв өөрчилж зарсан хэргээр шалгагдаж байна

Цагдаагийн алба хаагч Ө.Б нь, “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваагийн хүргэн Ө.Б гэх төрсөн дүүгийнхээ хамтаар орон сууцны хэмжээ /мкав/-ыг өөрчилж, бусдад худалдан борлуулсан хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Энэ хэргийг ХУД дэх цагдаагийн хэлтэст шалгаж, прокурор нь хэргийг хэрэгсэхгүй болгож хаажээ. Гэвч дахин гомдол гаргаснаар хэрэг шалгагдаж эхэлсэн ч шалгалтын ажиллагаа удаашралтай, мартагднасан байдалтай байгаа юм байна. Магадгүй, цагдаагийн алба хаагч Ө.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цагдаагийн шалгалтад нөлөөлж байж ч болзошгүй юм.

Хэргийг тодруулбал, ХУД-ийн 17-р хороо, “Кинг товер” хотхоны 121-р байрны 209 тоот 105 мкав гурван өрөө байрыг цагдаагийн алба хаагч Ө.Б нь, төрсөн дүү “Эко констракшн” ХХК-н захирал С.Нямдаваагийн хүргэн Ө.Б нар 2022 оны гуравдугаар сард хуурамч бичиг баримт бүрдүүлэн 79,95 мкав болгон өөрчилж, ипотекийн зээлд хамруулан 280 сая төгрөгөөр бусдад зарж, хохирол учруулжээ.

Энэ хууль бус асуудалд ХУД-ийн улсын бүртгэлийн эрх бүхий албан тушаалтан, прокурор, цагдаа, байрны зураг өөрчилсөн компани зэрэг маш олон хүн холбогдож байгаа аж.

Хууль хэрэгжүүлэх, хуулийн зөрчлийг арилгах чиг үүрэгтэй цагдаагийн алба хаагч ийнхүү хамаарал бүхий этгээдтэйгээ хамтран хууль бус бичиг баримт бүрдүүлж, бусдыг хохироож байгаа гэмт хэргийг ХУД дэх цагдаа, прокурорууд “мартагнасан, үл ойшоосон” байдлаар хандаж байгаа нь хуулийн салбарын анхан, дунд шатанд “хууль хийдүүлдэг хонгил” үйлчилж байж болзошгүй гэж харагдаж байгаа учир ХЗДХ-ийн сайд, Ерөнхий прокурор зэрэг албан тушаалтнууд бодлогын түвшинд анхаарах шаардлагатай байна.

Бид энэ хэргийн талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10