Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Сүхбаатар, Хэнтий, Дорнод чиглэлийн нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд зогсоосон байна

Зорчиход хүндрэлтэй зарим аймгийн замын хөдөлгөөнийг хязгаарлажээ

Автотээврийн үндэсний төвөөс цаг агаарын нөхцөл байдлын улмаас автозамуудын мөстлөг үүссэн тул түр хугацаанд хөдөлгөөн хязгаарлаж байгааг мэдээллээ. Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн урьдчилсан мэдээллээр баруун таван аймагт ойрын өдрүүдэд их хэмжээний цас орохыг анхааруулсан. Мөн төвийн болон зарим аймгийн нутгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсон тул зам даваанд халтиргаа үүсчээ.

Одоогийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорнод чиглэлийн нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд зогсоосон байна. Мөн Архангай аймгийн Цагаан давааны авто замын зорчих хэсэгт цас их орсны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Иймд АТҮТ-ийн шуурхай бүлэг хуралдан зарим аймаг руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож эхэлжээ. Урьдчилсан мэдээгээр Хөвсгөл, Булган, Архангай, Хэнтий, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх юм. Тиймээс АТҮТ-өөс шаардлагатай зохицуулалтыг шуурхай хийж, мэдээллийг дор бүрнэ өгнө гэлээ.

Иймд онцын шаардлагагүй бол орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг албаныхан анхаарууллаа. Халтиргаа үүссэн орон нутгийн замуудад Тээврийн цагдаагийн алба, АТҮТ, ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж байгаа аж. Албаныхны өгч байгаа мэдээллээр иргэд жолоочдыг замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж заавал өвлийн дугуй солихыг шаардаж байна. Өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа ч замын нөхцөл байдалд хурдаа тохируулж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж даваа болон шалгах постууд дээр хяналт тавьж байгаа гэлээ.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан