Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банк мерчант үйлчилгээний хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна МАН-ынхан Ерөнхийлөгчид генсекээ “өгөх”-өөр тохирчээ Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргав “ХАНХ СУМЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2040)”-Г ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОН “ХӨВСГӨЛ НУУРЫН ХАМГААЛАЛ, ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР БОЛОН ХИЛ ОРЧМЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛУУД” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийв Дансны хуулга, тодорхойлолтоо блокчэйн сүлжээг ашиглан авах боломжтой боллоо С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа эзэмшигч болох 14 мянга орчим захиалга ирээд байна "Автомашин ачилтын журамд өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн ч ХЗДХЯ хүлээж аваагүй" Хятадын хотуудад олныг хамарсан жагсаал болж, Ши Жиньпин, Коммунист намыг огцрохыг шаарджээ
“ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗОРИЛТУУДЫГ ХАРГАЛЗАН ҮЗЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

✅Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд газрын шинэтгэлийг дэмжих, газар зохион байгуулалтын төлөвлөлт, мониторинг хийх хүний нөөц, техникийн чадавхыг бэхжүүлэх, арга зүй, аргачлалыг боловсронгуй болгоход Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай хамтран ажиллаж байна.
✅Энэ хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” (Дорнод хээрийн) төсөл болон “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслөөс хамтран “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлалд байгаль орчны зорилтуудыг харгалзан үзэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
✅Оролцогчид АДАПТ төслөөс санхүүжүүлж буй “Аймаг болон сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах аргазүй, аргачлал, зөвлөмжид уур амьсгалын өөрчлөлт, нөлөөлөл, эрсдэл эмзэг байдал, дасан зохицох онцлогуудыг тусгах” болон Дорнод хээрийн төслөөс санхүүжүүлж буй “Аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газрын доройтол, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийг харгалзан үзэх” зөвлөх ажлуудын үр дүнг уялдуулан, одоогийн газар зохион байгуулалт боловсруулах аргачлалд нэгтгэн тусгах талаар хэлэлцсэн юм.
✅Хэлэлцүүлгийн үр дүнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээтэй уялдуулан төлөвлөх нэгдсэн аргачлал бий болох юм. Энэхүү шинэчилсэн аргачлалын дагуу Дорнод хээрийн төслийн санхүүжилтээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон түүний 9 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг, АДАПТ төслийн санхүүжилтээр Ховд аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон Дорнод, Сүхбаатар, Ховд, Завхан аймгийн 55 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулна.
✅Уур амьсгал, биологийн олон янз байдал, газрын доройтлын чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, болон эрдэмтэн судлаачид уг уулзалтад оролцож санал солилцлоо.

1 Сэтгэгдэл
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан