Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ТУРК УЛСЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ “ТИКА”-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ СЕРКАН КАЯЛАР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

✅Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Турк Улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг “ТИКА”-ИЙН ерөнхийлөгч Серкан Каялар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

✅Манай улс тус байгууллагатай хамтын ажиллагааны 30 гаруй жилийн арвин түүхтэй, төдийгүй өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 21 аймаг 330 суманд 800 орчим төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын эхэнд талууд онцлоод, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

✅Ингэхдээ, Монгол орны дахин давтагдашгүй түүх соёлын өв, археологийн олдвор, эртний хотуудын туурь зэрэг түүхийн арвин их сан хөмрөгт түшиглэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, маршрутыг бий болгохоос гадна, орон нутгийн нисэх онгоцны буудлуудыг олон улсын зэрэглэлд шилжүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа талууд илэрхийллээ.

✅Турк Улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг “ТИКА” нь 1990 онд байгуулагдаж, 2004 онд манай улсад Суурин төлөөлөгчийн газраа байгуулснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд үр дүнтэй олон төсөл хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж, хоёр орны найрсаг, найрамдалт харилцааг бэхжүүлж ирсэн төдийгүй бизнес, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг эрчимтэй өрнүүлж байгааг талууд онцлоод, цаашид хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Монгол орны онцлогт нийцүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ярилцсан юм.

1 Сэтгэгдэл
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан